Улаанбаатар
Өнөөдөр / 2017.12.15
-16
Өдөртөө
-25
Шөнөдөө

Хятад иргэний амийг хөнөөж, орчуулагчийг нь хүчирхийлжээ

2017 оны 12 сарын 7

Дорнод аймгийн Хэрхэн сумын нутаг дэвсгэрт хүн амины ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал тус аймагт түр оршин суух БНХАУ-ын иргэний амь насыг хохироож, орчуулагч эмэгтэйг нь хүчирхийлдсэн хэрэг гарсан байна.

 

Уг хэрэгт Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Эрэн сурвалжлах хэлтэс, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгаж байна. Уг хэргийг 1992-1995 онд төрсөн Дорнод аймгийн харьяат Ч, Т, П, Т нар үйлдсэн болохыг тогтоожээ. Одоогоор сэжигтнүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа аж.

 

Талийгаач В.Л гэгч нь Дорнод аймагт хувиараа бизнес эрхэлдэг байжээ. Гэмт этгээдүүд 43 настай талийгаачийг эхлээд  хүч хэрэглэн эд зүйлсийг нь дээрэмдсэний амь насанд нь хүрчээ. Дараа нь орчуулагч 31 настай хятад эмэгтэйг Г.Д гэгчийг хүчирхийлсэн байна.

 

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 4
  • 1
  • 1
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан