Улаанбаатар
Өнөөдөр / 2017.12.15
-16
Өдөртөө
-25
Шөнөдөө

В.Путин 2018 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдлээ

2017 оны 12 сарын 7

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2018 оны ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоо мэдэгджээ. Тэрбээр тус мэдэгдлийг  Доод Новогород хотод болсон ГАЗ авто машин үйлдвэрийн ахмадууд болон ажилчидтай уулзах үеэрээ хийсэн байна.

 

“Сонгуульд оролцох тухай байр суурийг минь халуун дотноор хүлээж авсанд баярлалаа. Эрхэлсэн ажилдаа үнэнчээр зүтгэж, улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж буй та бүхэнд талархаж байна. Бүх зүйл сайхан болно гэдэгт би итгэлтэй байна” хэмээн В.Путин хэлжээ.

 

Өмнө нь тэрбээр “Оросын сайн дурын ажилтан 2017” шагнал гардуулах ёслол дээр ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эсэх тухай асуултад хариулахдаа “Ямар ч хүний хувьд энэ бол маш хариуцлагатай шийдвэр. Зөвхөн ард иргэдийнхээ ахуй амьдралыг сайжруулж, улс орноо илүү хүчирхэг болгох хүсэл эрмэлзэлтэйгээс гадна хүмүүсийн итгэлийг хүлээсэн хүн л ийм шийдвэр гаргах хэрэгтэй" гэж байжээ.

 

В.Путины ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 2018 оны 5 дугаар сарын 7-нд дуусах юм. Ирэх оны ерөнхийлөгчийн сонгуульд ялсан тохиолдолд тэрбээр төрийн тэргүүний албыг зургаан  жил /2018-2024/ хашина.

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан