Улаанбаатар
Өнөөдөр / 2017.12.15
-16
Өдөртөө
-25
Шөнөдөө

”Монголын зэс” Дээд шүүхэд ялалт байгуулжээ

2017 оны 12 сарын 7

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төр хууль бусаар эзэмшилдээ шилжүүлсэн асуудлаар нэхэмжлэл гаргасан Монгол зэс корпораци Иргэний хэргийн хяналтын шатны шүүхэд ялалт байгууллаа. Энэ нь төр эрх мэдлээ ашиглан хувийн өмчийг хууль бусаар булааж авсныг дахин нотолсон хэрэг боллоо.

 

Өмнө нь энэ асуудлаар Захиргааны хэргийн шүүх 2 удаа хэлэлцэн Монгол зэсийн талд шийдвэр гаргаад байсан ч дээд шүүх Захиргааны хэргийн шүүхээр хэлэлцэх асуудал биш гэж үзэн Иргэний хэргийн шүүхэд шилжүүлээд байсан юм. Энэ удаад шүүх зөв шийдвэр гаргаж, өмчөө хамгаалсан Монгол зэс дахин яллаа.

 

Булхай нь буруу булчингаараа гэгчээр хувийн хэвшлээ дээрэлхэж сурсан Монголын төрийг Европын холбоо өчигдөрхөн оффшор жагсаалтад оруулсан нь төрийн дээрэнгүй байдлыг таслан зогсоох цаг ирснийг илтгэсэн.

 

Одоо энэ байдлыг бүрэн зогсоохын тулд компаниудынхаа эрхийг зөрчсөн алдаагаа шүүхээр дамжуулан ингэж засварлах хэрэгтэй.

 

Ц.Энх
 

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 2
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан