МАХН өнөөдөр намын II их чуулганаа хоёр дахь өдрөө Төрийн ордонд зохион байгуулж байна. Уг чуулганыг О.Баасанхүү, Г.Бямбасүрэн тэргүүтэй эгэл жирийн 800 намын гишүүн Монгол улсын 21 аймаг, 9 дүүргээс цуглаж “МАХН-ын жирийн гишүүд”-ийн Их чуулган зохион байгуулж байгаа юм.
МАХН-ын II их чуулганд сонгогдсон төлөөлөгчдийн хамгийн ахмад нь Хан-уул дүүргийн намын байгууллагын төлөөлөгч 85 настай, өндөр настан Нанжид овогтой Цэрэндорж , 83 настай Дорнод аймгийн төлөөлөгч Гонгор овогтой Готов нарын хүмүүс байгаа бол залуучуудын төлөөлөл болж сонгогдсон төлөөлөгчийн хамгийн залуу нь Завхан аймгийн намын байгууллагын төлөөлөгч 19 настай Хүдэр овогтой Бадамцэцэг байна.
Намын гишүүд Их хурлынхаа үеэр МАХН-ын 21 аймгийн жирийн гишүүд, их чуулганы төлөөлөгчид олон жил өөрийн дураар захирсан Н. Энхбаяр, Э.Эрдэнэжамъяан, тэднийг тойрон хүрээлэгчдийг хатуухан шүүмжилжээ. Улмаар намын дарга Н.Энхбаярыг албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Харин МАХН-ын өнөөгийн удирдлагууд тус хурлыг хууль бус хэмээн үзэж байгаа аж. Төрийн ордны гадаа байгаа МАХН-ын гишүүд “О.Баасанхүү баахан христэд итгэгчдийг Төрийн ордонд цуглуулчихсан байна. Хөдөө орон нутгаас МАХН-ын гишүүдийг авчирч Баянгол, Мираж зэрэг хэд хэдэн буудалд байрлуулж, хүн бүрт 100 мянган төгрөг өгсөн байгаа ” хэмээн ярьцгааж байна.
Сэтгэгдэл (41)