2017.12.11, Даваа гараг / Билгийн тооллын: 24
Өвлийн эхэн цагаагчин гахай сар
Найман цагаан мэнгэтэй Хар бич өдөр
Аргын тооллын: 2017.12.11, Даваа гараг
Наран ургах шингэх: 08.31-16.59
Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.
Сэтгэгдэл (1)