Монгол Оросын хамтарсан "Монголросцветмет"-ийн захирал Д.Ганболд болон Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын албан тушаалтнуудын дуулиант баривчилгаанаар өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдал “хаалтаа” хийх байсан ч УИХ-ын гишүүн О.Баасанхүү улс төр сонирхогчдыг энэ амралтын өдрүүдэд ер амраасангүй. Намынхаа Их хурал гээчийг хоёр өдөр Төрийн ордонд зохион байгуулж, намын дарга Н.Энхбаярыгаа огцруулах жүжгийг найруулаад авлаа.
“Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөдөг” хэмээн монголчууд зүгээр ч нэг хэлээгүйг О.Баасанхүүгийн “ааш” харуулах шиг. Нэгэн цагт түүнийг Н.Энхбаяргүйгээр төсөөлөхөд бэрх байв. Харин одоо Н.Энхбаярыг О.Баасанхүүгүйгээр үл төсөөлж болох цаг үед тэрбээр жинхэнэ “зангаа” харуулж, хэн бэ гэдгээ мэдрүүлж байна. Н.Энхбаярын холбогдсон хэрэг шүүхээр дэнслэгдэж, цагдан хорих байранд өлсгөлөн зарлахаас эхлээд өршөөгдөх хүртэл өмгөөлөгч О.Баасанхүүгийн үгийг олон нийт түүний байр суурь хэмээн хүлээж авдаг байв. Учир нь тэр Н.Энхбаярын далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гарч явсан жижиг гарын “тоглогч” төдий байсан хэрэг.
МАХН-ыг Н.Энхбаярын өмч, ганц Н.Энхбаярын нам гэх шүүмжлэл байдаг. Гэвч өнөөдөр тус намд Н.Энхбаяраас өөр лидер байна уу. О. Баасанхүүгийн хувьд Н.Энхбаярын нэрээр улс төрд орон зайгаа эзэлж, Н.Энхбаярын нөлөөгөөр өдий зэргийн рейтингтэй явааг үгүйсгэх хүн байна уу. Энд ямар нэг улс төржилт байхгүй, элдэв хатгаас хэрэггүй. Зүгээр бодит байдал л энэ.
Харин тухайн үеийн улс төр Н.Энхбаярт боломж олгож, сонгуулийн системээ өөрчилсөн нь МАХН улс төрийн тавцанд гарах эхлэлийг тавьсан. Бараг ганцхан хүнд хамааралтай байсан жижиг нам УИХ-ын сонгуулиар бүхэл бүтэн бүлэг байгуулах хэмжээний гишүүд сонгогдсон нь тухайн үедээ жинхэнэ дуулиан тарьсан. Учир нь Н.Энхбаярын өмгөөлөгч О.Баасанхүү, үнэнч туслах З.Баянсэлэнгэ нар УИХ-д орж, хэл ам нь загтнасан зарим гишүүний эгдүүг хүргэсэн. Ямар сайндаа л “Пропорциональ системийн хамгийн том алдаа, “Оймсонд хавчуулагдаж үсрээд ороод ирчихсэн” хэмээн чичлүүлхэв. Гэвч доромжлох тусам долоон бурхан шиг гялалзана гэдгийн бодит жишээг З.Баянсэлэнгэ харуулсан. УИХ-д суух дөрвөн жилийнхээ хугацаанд Бүлгийн дэд даргаас Барилга хот байгуулалтын сайд болтлоо “үсрэлт” хийсэн бол харамсалтай нь, О.Баасанхүүд ийм зангараг байгаагүй. Хэдэнтээ “хор” найруулсны эцэст Өргөдлийн байнгын хорооны даргын суудлыг өөрийн болгосноос илүү гараагүйг улс төрийн хүрээнийхэн сэм шивнэлддэг.
Уг нь Н.Энхбаяр О.Баасанхүүгийн нэрийг нь хэлэх төдийд л албан тушаалд хүрэх байсан. Гэвч УИХ-д орсон цагаасаа л “эхийгээ мөргөж”, намынхаа, даргынхаа эсрэг турхирсан алхмууд хийж эхэлснээс болж, намынх нь удирдлага түүнийг дээш нь өгсүүлэхийг хүсээгүй. Тиймдээ ч өнгөрсөн сонгуулийн үеэр О.Баасанхүүг МАХН-аас нэр дэвшихгүй, АН-д элсэнэ гэх мэдээлэл хэвлэлийн хуудаснаа бичигдэж байсныг сануулахад илүүдэхгүй биз.
“Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй”-г 2016 оны ээлжит сонгууль харуулж, О.Баасанхүү ганцаараа МАХН-ыг УИХ-д төлөөлөх болсноор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ өрсөлдүүлэх эрх өвөртөлсөн нь үнэн. Гэвч О.Баасанхүү бас л даварсан. Өөрийнх нь таалаагүй хүнийг өрсөлдүүлэхээр шийдвэрлэсний төлөө нэр дэвшигчийнхээ эсрэг сөрөг “пи-ар” хийж, намынхаа нэр хүндийг унагах гэж оролдсон байдаг. Энэ үйлдэл нь бусад улс төрийн намуудын дотоод дүрмээр бол хөөгдөх “ялтай”. Өнгөрсөн хугацаанд МАХН-ынхан О.Баасанхүүг хөөх гэж оролдсон ч бүтэлтэй болоогүй. УИХ-д суух ганц төлөөлөлөө юу юугүй хөөх нь нэр хүндэд нь нөлөөлж мэдэх тул хүлээцтэй хандсаар ирсэн нь ч үнэн.
Харин тэрбээр энэ үйлдлийнх нь эсрэг “сөрсөн базаа” хийж, намын даргынхаа тамгыг хүчээр авч, суудлыг нь залгахаар санаархлаа. Их хурал эхлэхийн өмнө УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ эсэргүүцлээ илэрхийлж “МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцоогүй, ирсэн гишүүд нь нийслэлийн намын тамгатай үнэмлэх барьсан байгаа тул энэ хурал хууль бус” хэмээн мэдэгдсэн юм. Мөн тэрбээр МАХН-ын Их хурал хоёрдугаар сарын 9, 10-нд болох тухай мэдээллийг өөрийн фэйсбүүк хаягаараа дамжуулан олон нийтэд өгчээ.
Хоёр парламент байтугай хорин жил дараалан парламентад сууж, хуулийн үг үсэгтэй өөрийгөө холбосон улстөрчид намба алдаж, намын даргаа хөөгөөгүй байхад оймсонд хавчуулагдаж, ордонд орж ирсэн “жаалхүү” ийнхүү Н.Энхбаяраас МАХН-ыг булаах оролдлого хийх нь хэр зохистой вэ. Хүний мөс, эрийн жудгийнхаа хувьд аль хэр нийцтэй вэ.
МАХН хоёр толгойтой мэт болсон энэ цаг үед МАХН-ыг О.Баасанхүү Н.Энхбаярын хэмжээнд удирдаж чадах уу гэдэг асуулт яах аргагүй урган гарна. МАХН-ыг Н.Энхбаярын өмч, ганц Н.Энхбаярын нам гэх шүүмжлэл байдаг. Гэвч өнөөдөр тус намд Н.Энхбаяраас өөр лидер байна уу. О.Баасанхүүгийн хувьд Н.Энхбаярын нэрээр улс төрд орон зайгаа эзэлж, Н.Энхбаярын нөлөөгөөр өдий зэргийн рейтингтэй явааг үгүйсгэх хүн байна уу. Энд ямар нэг улс төржилт байхгүй, элдэв хатгаас хэрэггүй. Зүгээр бодит байдал л энэ.
Хэдийгээр Н.Энхбаяр өдгөө улс төрөөс хөндий байгаа ч ард түмэн түүнийг “шилдэг” гэдгийг жил бүр сануулдаг. Тэгээд ч Монголын улс төрд намын дарга, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байсан улс төрч Н.Энхбаяраас өөр бий гэж үү. Хоёр парламент байтугай хорин жил дараалан парламентад сууж, хуулийн үг үсэгтэй өөрийгөө холбосон улстөрчид намба алдаж, намын даргаа хөөгөөгүй байхад оймсонд хавчуулагдаж, ордонд орж ирсэн “жаалхүү” ийнхүү Н.Энхбаяраас МАХН-ыг булаах оролдлого хийх нь хэр зохистой вэ. Хүний мөс, эрийн жудгийнхаа хувьд аль хэр нийцтэй вэ.
Эцэст нь, ганцхан зүйл асууя. Н.Энхбаяргүй МАХН цаашид оршин тогтнох уу. Хариулт тодорхой, ҮГҮЙ.
Б.Ариунзаяа
Сэтгэгдэл (44)