Монгол Улсын экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нүргэж яваад баригджээ. Рок поп урлагийн акулууд болох “Хурд”, “Никитон” хамтлагийнхан энэ сарын 9,10-нд “Нүргээн” гэх хамтарсан тоглолтоо хийсэн билээ. Олон улсын тоймч Ш.Гантулгын ёжтой гэгч нь сурталчилсан тус тоглолтыг урлаг соёлынхноос эхлээд улс төрийн томчууд хүртэл үзэж сонирхсон байна. Түүний дотор Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг найман жил хашсан Ц.Элбэгдорж байсан нь папарациудын дуранд өртжээ. Улс төрөөс хөндийрсөн ч урлагаас “яваагүй” байгаагаа нүргээнтэйгээр зарласан түүний патиар цахимд шейр ихтэй байна.
Сэтгэгдэл (50)