Шинэ жилийн болон нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх баяр ёслолын үеэр гэмт хэрэг, зөрчил ихэсдэг болохыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Өнгөрсөн оны 12 сар буюу шинэ жилийн баяр ёслолын үеэр 6773 хүн Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс яаралтай тусламж авсан байна. Тус төвийн яаралтай тусламжийн тасаг жирийн өдрүүдэд 250-300 хүнд үйлчилдэг бол баярын өдрүүдэд энэ тоо 500-д хүрдэг аж.
Байгууллага, аж ахуйн нэгжүүд баяр ёслолын арга хэмжээг сайхан тэмдэглэхэд анхаарал хандуулдаг ч баяр дууссаны дараа аюулгүй байдалд анхаарал хандуулдаггүй. Энэ байдлаас шалтгаалаад шинэ жилээ тэмдэглэж байгаа хүмүүс хулгай, танхай, дээрэм, зам тээврийн осол, осгох хөлдөх зэрэг байдлаар амь нас, эрүүл мэндээрээ хохирдог байна.
Хэдэн жилийн өмнө талархлын бичгээ тэврээд хөлдөж амиа алдсан, гарал үүсэл тодорхойгүй салют буудуулж хараагүй, гаргүй болсон зэрэг золгүй тохиолдлууд олноор гарсаныг цагдаагийн газраас анхаарууллаа.
Сэтгэгдэл (1)