Зургаан настай охиныг хойд эцэг нь хүчирхийлсэн харамсалтай хэрэг өнгөрөгч аравдугаар сард гарсан бөгөөд нэгэн иргэн цахим хуудаснаа мэдээлснээр олны анхааралд хүрсэн. Тэгвэл уг хэрийг шүүх хурал өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж Ванданваанчигт холбогдох хэргийг хянан хэлэлцжээ. Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд түүнийг гэм буруутай гэж үзэн 18 жилийн ял оноосон байна.
Охины хувьд одоогийн байдлаар асран хамгаалах төвд байгаа бөгөөд ээж нь охиноо өөр дээрээ авах хүсэлт гаргасан боловч шүүхээс түүнийг ажилгүй, тодорхой оршин суух хаяггүй тул хүсэлтийг нь хүлээн аваагүй байна.