Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах нийслэлийн ажлын хэсгийг байгуулсан байна. Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын төв талбайд жил бүр сүндэрлэдэг сүлд модыг засах ажил явагдаж байна. Тэгвэл сүлд модны гэрлийг өнөөдөр буюу энэ сарын 15-ны өдрийн 18:00 цагаас асаана. Энэ үеэр өвлийн өвгөн цасан охид, үлгэрийн баатруудын хамт хүрэлцэн ирж сонирхолтой циркийн үзүүлбэрийг талбайд цугласан олонд толилуулах юм байна.