Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр 15:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийнэ. Тэрбээр Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийх тул хуралдааныг хаалттай горимоор явуулах чигтэй байгаа юм. Ерөнхийлөгч жил бүрийн өдийд Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийдэг уламжлалтай. Тус мэдээллийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс бэлтгэдэг бөгөөд энэ удаа Ерөнхийлөгч Х.Баттулга нэлээд том хэмжээний иттгэлийг тавих аж. Түүнийг УИХ-ын чуулганы хуралдаанд 50 хуудас илтгэл тавина гэлээ.
Сэтгэгдэл (10)