УИХ-ын гишүүд баяр болгоноор сонгогчидоо баярлуулахыг хичээдэг. Зарим чинээлэг гишүүд бэл бэнчингээ гайхуулж, гарын бэлгээр “зоддог” уламжлал тогтоод удаж буй. Тэгвэл Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Оюундарь энэ жил арай өөр хэлбэрээр сонгогчидоо баярлуулж байгаа сурагтай. Тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ онцгойлон анхаарсан байна. Тус бүлгийн иргэдэд тэргэнцэртэй болно гэдэг хүнд даваа. Хэдэн сарын халамжийн мөнгөө цуглуулаад ч хүч хүрдэггүй энэ эдийг нь УИХ-ын гишүүн Н.Оюундарь бэлэг болгон өгч байгаа аж. Шинэ жилийн томхон бэлэг болж чадсан гишүүний уг бэлгэнд сонгогчид нь ам сайтай байгаа гэсэн шүү.
Сэтгэгдэл (2)