Чингис хааны хөрөг зураг дээр дэвсэлж байгаа дүрс бичлэгээ өнгөрсөн зургадугаар сард интернэт сүлжээнд тараасан залууд хятадын шүүх хорих ял оноожээ. Түүнд шүүхээс нэг жилийн хорих ял оноосон тухай Хятадын хэвлэлүүд өчигдөр буюу Баасан гарагт мэдээлсэн байна.
Луо гэх 19 настай хятад залуу буруугаа хүлээж, давж заалдахгүй гэдгээ Өвөр Монголын Ордос хотын Эзэн хорооны Ардын шүүхийн өмнө өнгөрсөн Мягмар гарагт мэдүүлсэн байна.
Хэрэгтэн Хятадын баруун хойд Нинься мужийн төв Инчуань хотод монгол гэр дотор уг үйлдлээ хийсэн бөгөөд удалгүй Өвөр Монголын цагдаагийн байгууллагад иргэдээс гомдол олноор ирэх болсон тул хэрэгтнийг баривчилсан юм.
Сэтгэгдэл (18)