Хэд хоногийн өмнө фэйсбүүкийн нэгэн хэрэглэгч өөрийн цахим хуудсандаа “Гурван настай бас нэгэн охин аавынхаа гарт амиа алдсан тухай аймшигт хэрэг гарсан тухай” нийтэлжээ. Харамсалтай нь ийм хэрэг гарсан нь үнэн бололтой. Тэрбээр “Хүүхдүүдээс савраа тат. Гуравхан настай охиноо унтсангүй гэдэг шалтгаанаар алгадсан байна. Улмаар охин тархиндаа цус харвасан байдалтай эмнэлэгт тав хоног ухаангүй хэвтэн эмчлүүлж байгаад амиа алдсан байна. Ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байна” гэсэн утгатай мэдээлэл оруулсан ч төд удалгүй устгасан.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад үгүйсгэсэнгүй. Эх сурвалжийн хэлж буйгаар охины аав ээж Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг юм байна. “Энэ хэргийг Батсайхан гэдэг мөрдөн байцаагч шалгаж байгаа. Хариуцсан байцаагч нь гадуур шүүх прокуророор явсан байна. Гар утсыг нь өгөх боломжгүй” гэлээ. Ийнхүү охиноо унтсангүй гэдэг шалтгаанаар алгадсан аав хүүхдээ үүрд унтуулчихсан бололтой.
Сэтгэгдэл (19)