Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэн гуайн бие чилээрхжээ. Энэ талаар сэтгүүлч Болдко өөрийн цахим хуудсааараа мэдээлсэн байна. Тэрбээр “Монголын их яруу найрагч Б.Лхагвасүрэн гуай Солонгос улсад шинжилгээ өгч явна.
Дөнгөж сая шинжилгээний хариу баттай гарахад ходоодны хорт хавдар гэж оношлогджээ. Яаралтай хагалгаа хийхгүй бол их хүнд гэнэ. Сэтгэл санаа нь жаахан гундуу байна. 73 насаллаа даа. Бурхан аваад явах цаг нь болсон бол яахав болоогүй бол түмэн олон минь мэдэг. Нутагтаа ууландаа л нэг оччихоод ирье. Хэдэн ач гуч зээгээ бодохоор хэцүү юм. Ганц хоёр жаахан амины гучууд гүйлдэж байгаа шүү дээ. Өвөөдөө жигтэйхэн хайртай юм байгаа юм гээд санаа алдаж сууна.
Хагалгаа нь 100 илүү сая болох юм байна. Хадгалсан юм байх биш. Нэгдүгээр сарын 10-нд хагалгаанд ор гэнэ. Нутаг буцна ууландаа нэг мөргөе гэсээр сууна. Сэтгэл санааг нь сатааруулах санаатай баахан л дэмий хууч хөөрлөө. Ганцхан ном байгаа Болдкодоо өгнө гэсээр номоо бэлэглэж байна.Сэтгэл эмзэглээд урссан нулимсаа нууж арчив” гэж бичжээ.
Харин их найрагчийн бие чилээрхсэн сургаар хуурамч данс нээсэн байгаа талаар ар гэрийнхэн нь анхааруулж байна.
Сэтгэгдэл (7)