Үндэсний аудитын газраас сайд асан Д.Зоригт нарын хүмүүсийг АТГ-т шалгуулахаар ханджээ. Тус газраас “Эрчим хүчний үнэ тарифын зохицуулалт, үр дүн”-д хийсэн гүйцэтгэлийн аудитаар дөрвөн төслийн гурвыг нь “Анненг повер стэшн экүюипмент групп лимитед” компани гүйцэтгэсний ард авлигын шинжтэй зүйл байж болзошгүй гэж үзэж буй аж.
Үүгээр ч зогсохгүй эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж нэг компанид давуу эрх олгосон байж магадгүй хэдэн ноцтой зөрчил илэрсэн тухай эх сурвалж мэдээлэв.
Аудитаар илэрсэн зөрчилтэй холбоотойгоор ажлаас чөлөөлөх тушаал гарсны дараа 216.2 сая төгрөгийг дур мэдэн зарцуулсан, Даланзадгад ДЦС-ын турбин шинэчлэх тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг үр ашиггүй болгосон гэж сэжиглэн Эрчим хүчний сайд асан Д.Зоригт, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга асан С.Отгонбаяр, ДЦС-IV ТӨХК болон ЦДҮС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Цэвээн, Ж.Равдандорж нар гэнэ. Тэдэнд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгах ажлыг эхлүүлжээ.
Сэтгэгдэл (4)