Засгийн газрын тогтоолын дагуу 2018 оны нэгдүгээр сарын хоёрны өдрөөс эхлэн гадаад паспортын сунгалтын үйлчилгээг зогсоож, хугацаа нь дууссан тохиолдолд шинээр олгодог болсон.
Иргэд гадаад паспортаа энгийнээр захиалах бол “Драгон”, “Дүнжингарав”, “Мишээл”, зургаан буудлын “Оргил” худалдааны төвд байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр үйлчлүүлэх боломжтой бөгөөд ажлын 10 хоногт гардаг.
Харин яаралтайгаар буюу ажлын гурав хоногийн дотор авах бол 100 айлд байрлах Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлчилгээний нэгдүгээр байранд очиж захиална. Тус газрын үүдэнд өдөрт 1300 гаруй хүн дугаарлаж байна. Тэднээс 600 хүнийг авах нормтой ч, ачааллаа нэмээд 800 хүнийг хүлээн авч ажиллаж байна.
Тиймээс иргэд гадаад паспортаа энгийнээр захиалах тохиолдолд заавал зуун айлыг зорих шаардлагагүй. Нийслэлийн үйлчилгээний төвүүдэд хандаж болно гэдгийг албаныхан хэлж байна.
Сэтгэгдэл (1)