Улаанбаатар
Өнөөдөр / 2018.01.18
-17
Өдөртөө
-28
Шөнөдөө

Умард Солонгос хүүгийн гадаад бодлого ба АНУ, түүний холбоотнуудын айдас

2018 оны 1 сарын 11

 

NHK, BBC, CNN зэрэг дэлхийн хэвлэл мэдээний сувгуудыг нээх болгонд өдөр бүр, цаг минут тутамд Хойд Сологосын удирдагч гэх 30 эргэм насны босоо хар гилдсэн халимагтай, махлаг байрын Солонгос хүүгийн зураг байнга харагдана. Хойд Солонгосын газар нутаг, 30 сая хүний амь амьдрал аз жаргал зовлон зүдгүүр сайн сайхан бүхэн энэ хүүгийн улсаа удирдах оюун ухааны чадвар,эх орноо гэсэн халуун сэтгэл,эзэмшсэн мэдлэг боловсрол,гаргаж буй шийдлээс шууд хамаардаг бололтой юм. Мэдээ үзэж суугаа дэлхийн хүн бүр л ийм ойлголт авдаг болов уу гэж бодно. Өвөө нь, аав нь тус улсыг удирдаж байжээ. Удирдагчийн удам залгасан удирдагч аж. НҮБ-ын гишүүн тусгаар тогтносон улс юм чинь улс орнуудад тохиолддог ямар л асуудал байна бүгд л байж таараа. Удирдагч залуу Швейцарь улсад боловсрол эзэмшсэн гэдэг юм билээ. Тэгэхээр ардчилал, зах зээл, хүний эрх эрх чөлөөний талаар маш сайн мэдлэгтэй, сайн ч мэдээлэл авч бодлогооо боловсруулж байж таараа. Хойд Солонгосын төрийг төлөөлж ОУ-ын хурал зөвлөлгөөнд оролцон байр сууриа илэрхийлж байгаа нь эх оронч үнэр, ард түмнээ гэсэн үнэр, дайнч үндэсний үнэрийг дэлхий дахинд мэдрүүлдэг. Тэрбээр Харвард төгссөн хүнээс дутаад байхааргүй боловсролтой нэгэн бололтой. Энэ нь түүний АНУ-тай дайтах гадаад бодлогоос харагддаг. Дэлхийн улс орнууд АНУ-аас айдаг.

 

Тэгвэл залуу удирдагч Ким Чин Ун айхгүй АНУ-аас харин ч айхгүйгээр үл барам  их гүрний өөдөөс ганцаараа сөрөн зогсч харилцан заналхийлж, улс удирдаж буй удирдагч хүний буйр заан чанга дуугарч чадаж байна.

“Та нар Хойд Солонгосыг ганцаардуулсан ч ард түмний эх орноо хөгжүүлэх гэсэн халуун сэтгэлийг ганцаардуулж чадахгүй, бид 30 саяуулаа дотооод нөөцөө ашиглан хөгжинө” хэмээн мэдэгдэж байна. харин манайд бүх зүйл эсрэгээрээ. Эрээн хот дахь хилийн боомт ий  хил хаагдмац бүх зүйл зогсоно. АНУ-ыг устгах цөмийн бөмбөгний коноп,товчлуур миний ширээн дээр байна гэж дэлхий нийтэд зарлаж чадаж байна.Би эх орон,ард түмнээ АНУ-аас хамгаалах болно уриалж байна. Хөрш орон болох Өмнөд Солонгос, Япон нар АНУ-ын заавраар ажиллаж байна. АНУ-ын цэрэг зэвсгээр хамгаалуулсан тэд АНУ-н дуулгавартай зарц,удирдагч нар нь дорвитой шийдвэр гаргаж чадахгүй бэмбэгнэж буй нь өрөвдөм. Япон, Өмнөд Солонгос Хойд Солонгосын талаар бие даасан тусгаар бодлого явуулж чадахгүй байгаа нь АНУ-ын улс төрийн колонд байгаа мэт.76 настай АНУ-н удирдагч өвгөн Трамп оны өмнөхөн Азийн орнуудаар албан ёсны айлчлал хийлээ. Арлын Япон, Өмнөд Солонгосын удирдагч байдгаараа л дайллаа, тэд нартай зэвсэг нийлүүлэх гэрээ хийж, мөнгө босгоод л буцлаа. Трампын “Рокку бой” гэж нэрлэх болсон Хойд Солонгосын залуу удирдагч “АНУ-ыг усгах болно” гэж дуугарч байлаа. АНУ-ын Ерөнхийлөгч Трамп, Төрийн нарийн бичгийн дарга Теллосон, Батлан хамгаалахын сайд гурав Хойд Солонгосын талаар гурван өөр бодлого барьж буй нь ил болж ОУ-д шараа болох шиг болллоо. Тэднийг бодуулж чадаж буй хойд Сологосын залуу удирдагч бас нөлөөтэй байна гэж хэлж болохоор.

 

Солонгосын хойг, Ойрхи Дорнод, Сири, Иран, Ирак, Афганистан, Украйн гэх мэт бус нутаг ба улс орнууд цэрэг дайны байдалд бэлтгэх болон дайн хийж байгаа мэдээлэл цацагдсаар. Сири, Иран, Ирак, Афганистан, Украйн зэрэг улсад дайн болж байна. АНУ түүнийг өдөөж байгаа нь тодорхой байна.Европын холбоо ч оролцож байгаа юм билээ.

 

“Та нар Хойд Солонгосыг ганцаардуулсан ч ард түмний эх орноо хөгжүүлэх гэсэн халуун сэтгэлийг ганцаардуулж чадахгүй, бид 30 саяуулаа дотооод нөөцөө ашиглан хөгжинө” хэмээн мэдэгдэж байна. 

Мэдээллийн агуулгаас тодоруулахад дайнд бэлтгэж байгаа нь Хойд Солонгос улс. Хойд Солонгос улсын нийгмийн тогтолцоог шүүмжилж,дайнд уриалан дуудаж байгаа нь АНУ тэргүүтэй улс орнууд. “Муугийн муу, хогны үүр болсон газар” гэж зарлан заналхийлнэ. Цөмийн зэвсэг үйлдвэрлэлээ, тив алгасагч балластик пуужин хийлээ гэж АНУ ба түүний хамсаатан Өмнөд Солонгос, Япон зэрэг орны удирдагч нар НҮБ-аар дамжуулан тус улсыг ганцаардуулж, эргэн тойронд нь цэргийн сургуулилт явуулах, ганцаардуулах бодлого явуулж буй. АНУ тэргүүтэй улсууд цөмийн зэвсгээр хөөцөлдөж, хажууханд нь дайсанасан үйл ажиллагаа явуулаад байхад Хойд Сологосын удирдаж буй, хэн ч бай газар нутгийн бүрэн бүтэн байдал, 30 гаруй сая хүнийхээ амь насыг хамгаалсан өөрийг батлан хамгаалах бодлого явуулж, цэрэг зэвсэгтэй байх нь зөв гэж бодогдоно. Тусмаа цөмийн зэвсэгтэй болж шинлэх ухааны хөгжлөөр АНУ-тай өрсөлдөж яагаад болохгүй гэж. АНУ тэргүүтэнгүүд юунд нь тэр улсыг ганцаардуулаад байгаа юм. Зүгээр л тааваар нь орхих хэрэгтэй юм шигээ.

 

Ч. Түмэнбаяр

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 1
  • 1
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан