Өнгөрсөн долоо хоногт Инчоны нисэх онгоцны буудлаас Сөүл хот руу нэвтрэх гэсэн монгол иргэнийг саатуулж, нутаг буцаажээ.
Учир нь Монгол улсын иргэн, эрэгтэй, 29 настай А нь Солонгос улсад аялал жуулчлалын 3 сарын визээр очсон байхдаа 2016 оны 12-р сарын 11-ний өдөр 19.00 цагийн орчим Пусан хот дахь нэгэн их дэлгүүрийн бэлэн хувцасны тасгаас 800.000 воноор үнэлэгдэх өмд, цамц, бүс, цүнх гэх мэт 16 ш эд зүйлс хулгайлсан нь камерт бичигдэн үлдсэн байдаг.
Энэхүү хэрэг хил нэвтрэх үеэр дахин сөхөгдөж, нутаг буцаажээ.
Сэтгэгдэл (4)