Улаанбаатар
Өнөөдөр / 2018.01.17
-17
Өдөртөө
-27
Шөнөдөө

Чөлөөт бөхийн УАШТ маргааш эхэлнэ

2018 оны 1 сарын 11

Улсын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн Эрдэнэт хотод маргааш болно. Уг тэмцээн гурван өдөр үргэлжлэх бөгөөд эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92, 97, 125 кг болон эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 57, 59, 62, 68, 72, 76 кг гэсэн жинд аваргуудаа тодруулах юм.

 

Улсын аваргын тэмцээний энэ жилийн онцлог нь Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос гаргасан шинэ жингээр явагдах гэж байна.

 

2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээн олон улсын тэмцээнд оролцох эрхийг тамирчдад олгох бөгөөд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сорилд оролцох оноог авах юм. Өөрөөр хэлбэл, ДАШТ-д оролцох тамирчдыг улсын аваргаас шууд тодруулахгүй бөгөөд нэмэлт сорилт тэмцээнийг явуулж эхлээд байгаа. Үүний дагуу УАШТ-д оролцсон тамирчид оноо цуглуулж, сорил тэмцээнд оролцох юм.

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан