Улаанбаатар
Өнөөдөр / 2018.01.17
-17
Өдөртөө
-27
Шөнөдөө

Оюутолгойн хувь тавилан монголчуудад падгүй болох нь

2018 оны 1 сарын 11

 

Монгол Улс үйлдвэрлэгч орон биш учраас эцэг өвгөдөөс өвлүүлэн өгсөн газар нутгийнхаа хэвлийн баялгийг мэрж, эдийн засгаа тэтгэн, сөхөрч уначихгүйхэн яваа гэхэд болно. Хэдэн арван жил хойд хөрш, орос ах нарт Эрдэнэтийн баялгаа зарж амь зогоосоор яваа. Эрдэнэт үйлдвэрийг  саалийн үнээ гэх нь бий. Тэгвэл хэдхэн жилийн тэртээ өмнийн шаргал говьд дэлхийд томоохонд тооцогдох баялаг нээгдэж, хэн хүнгүй хөл хөөрцөг болж байлаа. Олон улс ч энэхүү баялагт шунаж хамтран эзэмших, хөрөнгө оруулах санал тавьж байсан. Тухайн үеийн Засгийн газрын мэргэн сайд нар Рио-Тинто гэх компанитай гэрээ хийснээр Монгол Улсын нутаг дахь монголчуудын өв их хөрөнгө Оюутолгой гадны өмч болон хувирсан түүхтэй.

Тэгвэл булгийн эх булингартай бол адаг хүртэл булингартай гэсэн ардын үг өнөөдөр санаанд бууж байна. Анх С.Баярын Засгийн газар гэрээг байгуулахдаа улс орондоо ашигтай хувилбарыг сонголгүй булингартуулснаас үүдэн тэр уршиг үргэлжилсэн хэвээр. Учир нь, эх орныхоо баялгийг эзэмшиж, өмчлөх эрх хязгаарлагдах үүд хаалга нээгдэж байх шиг. Цахим ертөнцөөр аялах зуур нэгэн хачирхалтай мэдээлэл хөвөрч байх. Тодруулбал, Оюутолгойн хурал ӨМӨЗО-ны Баяннуурт болов гэх мэдээ. “Блумберг мэдээ”-ний сүлжээгээр “Сино-СибирьКоппэр”(ССК)-оос гаргасан мэдэгдлийн тухай мэдээ хөвөрч байна аа. Дотор нь Монгол Улсын Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр дэх Оюутолгойн уурхайн цогцолборын нийт хувьцааны 66 хувийг Хятад-Оросын хамтарсан ССК нэгтгэл худалдан авсантай холбогдуулан Оюутолгойн шинээр  байгуулагдсан ТУЗ-ийн анхдугаар хурал ӨМӨЗО-ны Баяннуур хотод болов. ССК нь БНХАУ ба ОХУ-ын төрийн өмчит нэгтгэл учраас түүнд Бээжинг  төлөөлж дөрвөн хүн, Москваг төлөөлж хоёр хүн тус тус сонгогдсон бөгөөд Оюутолгойн ТУЗ-ийн даргаар Жань Юнь ши, Гүйцэтгэх захирлаар Ван Минь Лю хэмээх эрхмүүд тус тус томилогдов гэх мэдээлэл. Дээрх мэдээлэл зүрх зогсоох шахав. Учир нь Оюутолгойн уурхайн цогцолборын нийт хувьцааны 66 хувийг Хятад-Оросын хамтарсан ССК нэгтгэл худалдаж авсан юм чинь  удирдлагаа нүүлгэж л таарна даа. Магадгүй нэг өглөө сэртэл  Оюутолгойн төв оффис Баяннуур руу шилжүүлэх тухай ТУЗ-ийн хурлын тогтоол гарсан байх вий дээ.  Тэгж таарах аваас монголчуудад   Оюутолгойг  баяртай гэх л үлдэнэ. Түүгээр зогсохгүй  Монголын эдийн засагт  нэмэр болдог   мөнгө бас   байхгүй болно гэсэн үг.  Бас  тус уурхайд бараа бүтээгдэхүүн нийлүүлэх асуудал ч зогсоно. Үүнийг дагаад  Монголын хичнээн аж ахуйн нэгж эдийн засгийн хувьд  хүнд байдалд орох бол. Энэ мэтчилэн улсын  эдийн засагт нөлөөлөх хүчин зүйл олон  бий.

Ер нь тэгээд Монголын хөрсөн дэх баялаг, дэлхийд тэргүүлэх Оюутолгойн орд “гүүд бай” болох нь. 

 

Э.Мөнгөн 

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 2
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан