Улаанбаатар
Өнөөдөр / 2018.01.23
-25
Өдөртөө
-35
Шөнөдөө

Б.Лхагвасүрэн найрагчийн хагалгаа амжилттай болжээ

2018 оны 1 сарын 12

 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн нэрт найрагч Бавуугийн Лхагвасүрэн ходоодны хорт хавдрын гуравдугаар үедээ орсон нь оншлогдож нэн яаралтай мэс засалд орох шаардлагатай болсон билээ. Дорнын их найрагчийнхаа эрүүл мэндэд санаа зовсон Монгол Улсын Засгийн газар нөөц хөрөнгөнөөсөө хөрөнгө мөнгөөр тусалж, тэр ч байтугай Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүртэл тодорхой хэмжээний туслалцаа үзүүлснээр тэрээр  БНСУ-ыг зорьсон. Монгол түмний бахархал болсон их найрагчийн эрүүл мэндэд санаа нь зовсон Өвөрмонголын сайн санаат иргэд хүртэл долоо хоногийн дотор 55 сая төгрөгийн хандив цуглуулан ирүүлснээр Б.Лхагвасүрэн найрагчийн хагалгааны мөнгө бэлэн болж БНСУ-ыг зорьсноор өнөөдөр долоон цагийн турш хүндхэн хагалгаанд орсон ч амжилттай болсон талаар гурван цагийн өмнөөс мэдэгдэж эхлээд байна. Ямартай ч Монголын төрийг “Тамгагүй төр” битгий л байгаасай хэмээн сэтгэл оюунаа чилээж явдаг их найрагчийн хагалгаа амжилттай болж асар удалгүй мөнгөн цагаан онгоцоор шуугиулаад Улаанбаатартаа буух нь тодорхой боллоо.

Д.Түвшин

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 6
  • 4
  • 5
  • 0
  • 0
  • 1
  • 1
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан