Улаанбаатар
Өнөөдөр / 2018.01.22
-35
Өдөртөө
-43
Шөнөдөө

Трамп биеэ үнэлэгчтэй нэр холбогдсон уу

2018 оны 1 сарын 14

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын нэгэн сонирхолтой баримт дэлгэгджээ. Тэрээр төрийн тэргүүн болохоосоо өмнө биеэ үнэлэгчтэй нэр холбогдож байсан олон нийтэд хүрсэн байна. Мөн энэ асуудлаа нуун дарагдуулах гэж биеэ үнэлэгчид багагүй хэмжээний мөнгө төлсөн ажээ.

Тодруулбал, өмгөөлөгч Майкл Коэн өнөөгийн Ерөнхийлөгчтэй уулзаж байсан биеэ үнэлэгчийг 'Амаа хамхиж яв' гэж 2016 оны аравдугаар сард 130 мянган ам.доллар төлсөн тухай Уолл Стрийт сэтгүүл мэдээлсэн байна. Тэгвэл уг асуудлын талаар Трампын өмгөөлөгч мэдэгдэл хийхдээ биеэ үнэлэгчтэй уулзсан мэдээллийг эрс үгүйсгэжээ. Үүнээс гадна “Салхи Дэниэл” гэх хочтой Степани Клиффорд гэдэг бүсгүйд мөнгө төлсөн тухай ганц ч үг унагаагүй байна.

Уг мэдээлэл 2011 оноос хойш гарсан бөгөөд цагаан ордны төлөөлөгч Уолл Стрийт сэтгүүлийн мэдээлэлд хариу мэдэгдэл хийж “Энэ бол сонгуулиас өмнө зохион байгуулалттайгаар  тараасан худал зүйл” гэсэн байна. 

Уолл Стрийт сэтгүүлд гарснаар ''Энэ явдал 2006 онд дээдсийн хүрээллийнхний гольфийн клубын нэгэн тэмцээний дараа болсон бөгөөд Трамп “Салхи Дэниэл” хочтой тайчигч, биеэ үнэлэгч бүсгүйтэй уулзсан'' гэж бичжээ.

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан