МҮЭ-ийн холбоо өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт татвар, нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэврийн нас нэмэгдүүлсэн шийдвэрийг эрс эсэргүүцэн жагсаал, цуглаан зохион байгуулсан билээ. Энэ хүрээнд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо хуралдаж тухайн асуудлуудыг хэлэлцэн хамтарсан ажлын хэсэг байгуулсан байна. МҮЭ-ийн холбоо үр дүн гартал нь УИХ, Засгийн газрыг шахаж шаардан тэмцэх болно гэдгээ дахин мэдэгдлээ.
Сэтгэгдэл (2)