Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв хамтран үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих, тэдний ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилгоор цагаан сарын баярт зориулсан “Сүхбаатарт үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг 11 дүгээр хороолол “Саруул” /хуучнаар Дөрвөн уул зах, Номин хайпермаркет/ төвийн II давхарт зохион байгуулж, нээлтээ хийлээ.
Үзэсгэлэн худалдааны нээлтэд дүүргийн Засаг даргын Зөвлөх П.Мөнхбаяр, Засаг даргын орлогч Ц.Шижир, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга Ц.Булган, нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн сургалтын албаны дарга Х.Оюунаа нар иргэд, үйлдвэрлэгчдийн хамт оролцов.
Тус үзэсгэлэн худалдаа нь өнөөдрөөс эхлэн нэг сар үргэлжилнэ.
Энэхүү үзэсгэлэн худалдаандаа зориулж Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн хамт олон үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүнээр “Монголжингоо” “Монголдой” бэлгийн багцыг худалдаанд гаргасан байна.
Та бүхэн үйлдвэрлэгчдээ дэмжин цагаан сарын гарын бэлгээ сонгоорой.