Монгол Улсын Засгийн газрын мэдэлд 100 хувь шилжээд байгаа Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр дулааны цахилгаан станцынхаа хүчин чадлыг 48 МВт-аар нэмэгдүүлэн өнөөдөр нээлтээ хийж, улсын комисст хүлээлгэн өгч байна. “Эрдэнэт” үйлдвэр дулааны цахилгаан станцынхаа хүчин чадлыг 48 МВт-аар нэмэгдүүлснээр үйлдвэрийн найдвартай ажиллагаа 100 хувьд хүрч, Орхон аймгийн ард иргэдийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэлт, ажлын байрны хүрэлцээ хангамж улам сайжрах боломжтой болж байгаа юм. Дулааны цахилгаан станцын шинэчлэлтийн нээлтийн ёслолд Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн болон Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороон дарга Д.Дамба-Очир болон Монголд суугаа БНХАУ-ын Элчин сайдын яамны улстөрийн зөвлөх Ли Яанжин нар оролцохоор Орхон аймагт хүрэлцэн очоод байгаа ажээ. “Эрдэнэт” үйлдвэрийн дулааны цахилгаан станцын өргөтгөлийн нээлт яг энэ цаг мөчид болж байгаа юм.
Д.Түвшин