Өчигдөр буюу 2018 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа.
Энэ удаагийн тохиролд 2017 оны арванхоёрдугаар сарын 1-31-ний өдрүүдэд худалдан авалт хийж, 2018 оны нэгдүгээр сарын 20-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 16,632,259 баримт хамрагдсанаас:
100 сая төгрөгийн 1
20 сая төгрөгийн 1
4 сая төгрөгийн 21
500 мянган төгрөгийн 131
100 мянган төгрөгийн 1504
20 мянган төгрөгийн 14,868
баримт тохиролд таарч, нийт 16526 иргэн азтан боллоо. Супер азтан тодорсонгүй.
Сэтгэгдэл (2)