“Антибиотикийн хяналт, тандалт” сэдэвт цахим сургалтыг Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас зохион байгууллаа.
Сургалтаар хил, гүний хяналт шалгалтын явцад илэрч буй зөрчил болон 2018 онд энэ хийгдэх импортын антибиотикийн тандалт судалгааны талаар улсын байцаагч нарт мэдээлэл өгч хяналт шалгалтыг чанаржуулан, мэдээллийг тухай бүр солилцон, хамтран ажиллах чиглэлийн үүрэг даалгавар өгч, санал солилцлоо.
Тус сургалт нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу Буянт-Ухаа, Сүхбаатар, Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн эм биобэлдмэлийн, эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын нийт 20 улсын /ахлах/ байцаагчдыг хамруулсан байна.
Сургалтаар хил, гүний хяналт шалгалтын явцад илэрч буй зөрчил болон 2018 онд хийгдэх импортын антибиотикийн тандалт судалгааны талаар улсын байцаагч нарт мэдээлэл өгч хяналт шалгалтыг чанаржуулан, мэдээллийг тухай бүр солилцон, хамтран ажиллах чиглэлийн үүрэг даалгавар өгч, санал солилцлоо.