Энэ удаагийн Хацү башё нэлээд шуугиантайгаар үргэлжилж байна. Нэгдүгээр сарын барилдаан эхлээд тав дахь өдөр нь их аварга Хакүхо М.Даваажаргал бэртлийн улмаас тэмцээнийг орхисон бол, ёкозүна Кисэносато, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар ч мөн дундаас нь гарсан. Өнөөдрийн байдлаар талдаа орсон Хацү башёг ёкозүна Какүрюү М.Ананд найман даваатайгаар тэргүүлж байгаа. Түүний араас долоон даваа, нэг унаатай гурван сүмоч жагсч байна. Манай бөхчүүдээс Ичиножёо А.Ичинноров, Араваши Э.Дөлгөөн нар дөрөв, сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил нар гурван даваатайгаар башёг үргэлжүүлж байна.
Өнөөдрийн барилдаанд ёкозүна Какүрюү Аравашитай барилдах бол озэки Гоэйдо Тамавашитэй оноолт таарчээ.