ОБЕГ-ын харъяа “Аврагч” биеийн тамир техник спортын хорооны хамт олон спорт 256 хүний суудалтай, улс, бүсийн болон олон улсын тэмцээн уралдаан зохион байгуулдаг заалныхаа шалыг агч модоор шинэчиллээ.
Ингэснээр Онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүний хэмжээнд нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, алба хаагчдын бие бялдар, тэсвэр хатуужлыг дээшлүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах, албаны спортыг хөгжүүлэх ач холбогдолтой юм.
Цэвэр байгалийн энэхүү агч модон шал нь олон улсын жишигт нийцсэн, америк технологиор хийгдсэн бөгөөд хүний биеийн эрүүл мэндэд тустай төдийгүй тамирчдын бэлтгэлийн явцад авч болох бэртэл гэмтлийг 70 хувь багасгах давуу талтай юм байна.
Заалны шалыг шинэчлэх ажлыг “Булган Шонхор” ХХК 21 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэжээ.
Сэтгэгдэл (3)