“Пёнчан-2018” өвлийн олимпийн наадамд манайхаас биатлоны төрөлд оролцох боломж ойрхон байна. Манай биатлоны Үндэсний шигшээ багийн тамирчид Норвегийн Сиюүсон, Австрийн Обертиллиах, Швейцарийн Ленцерхайде, Словакийн Брезно Осербли, Германы Арбер хотод Европын цуврал тэмцээнүүдэд оролцож чансаагаар эхний 30-д бичигдэж байна.
Олимпийн эрхийн оноо цуглуулах тэмцээн дуустал энэ чансаагаа хадгалж чадвал манай улсаас нэг тамирчин цагаан олимпийн наадамд орох боломж бүрдэх юм. Монголын биатлоны шигшээ багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагч Б.Энх-Амгалан, Ц.Мөнх-Эрдэнийн удирдлага дор Б.Бат-Эрдэнэ, Э.Мөнх-Эрдэнэ, Э.Ариунзул, О.Гантулга, Г.Сарантуяа нар тэмцээн уралдаан, бэлтгэл цугларалтад хамрагдаж байна.