Монголын Залуучуудын Холбоо, “Хандлагаа өөрчлье – Хамтдаа хөгжье” ТББ, “Мөрөөдөл Өртөө” НҮТББ нар хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Бүтээлч гар” үзэсгэлэн худалдааг 2018 оны 1-р сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн худалдааны зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, тэдний урласан бүтээгдхүүнийг олон нийтэд суртчилан таниулах, худалдан борлуулах юм.
Үзэсгэлэн худалдаанд 30 гаруй иргэдийн 10-аад нэр төрлийн бүтээгдэхүүн тавигдана. Тухайлбал:
Монгол гоёл, шанх, ээмэг, бүс, зүймэл хатгамал
Нэхмэл
Монгол цамц
Сувд, шүрэн урлал
Туузан урлал
Эсгий урлал
Хүнсний бүтээгдэхүүн
Гоо сайхны бүтээгдэхүүн
Оёдол зэрэг бүтээгдэхүүний үзэсгэлэн гарна.