Монголын Казах ард түмний бүргэдээр ан хийх уламжлал, өвөрмөц ёс заншлыг гадаад, дотоодын иргэдэд сурталчлан танилцуулах зорилготой уламжлалт “Бүргэдийн баяр”-ыг гуравдугаар сарын 4-5-ны өдрүүдэд нийслэлийн орчим зохион байгуулахаар болжээ.
Энэ жил Бүргэдийн баярыг Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо болон Монголын Бүргэдчид холбоо хамтран зохион байгуулах юм. Энэхүү баяр нь энэ жил арваннэг дэх удаагаа зохиогдох юм байна.