Монголын сайхан бүсгүйчүүд, авъяаслаг жүжигчдийн тоонд багтаж олны нүдэнд олзлогдож байдаг жүжигчин О.Энхтуул уран бүтээлээсээ хөндийрөөд удаж байна. Монголын урлагт орон зай нь дутагдаж буй ийм нэгэн эмэгтэйн фото түүхийг
сонирхоцгооё. Түүний амьдрал бусдын нүдэнд ил бас далд. Учир нь
О.Энхтуул гэдэг эмэгтэй л олны нүдэнд байхаас нөхөр, хүүхдийнх нь тухай
тийм ч тод бус байдаг.
Монголын сайхан бүсгүйчүүд, авъяаслаг жүжигчдийн тоонд багтаж олны нүдэнд олзлогдож байдаг жүжигчин О.Энхтуул уран бүтээлээсээ хөндийрөөд удаж байна. Гэлээ гээд тэр эрчүүдийн харц, хүүхнүүдийн хов ярианаас холдож чадаагүй. Эрч хүч, эрх чөлөө үнэртдэг энэ эмэгтэй ид насандаа цөөнгүй удаа нүцгэлж, олныг шуугиулж явсан. Монголын урлагт орон зай нь дутагдаж буй ийм нэгэн эмэгтэйн фото түүхийг сонирхоцгооё. Түүний амьдрал бусдын нүдэнд ил бас далд. Учир нь О.Энхтуул гэдэг эмэгтэй л олны нүдэнд байхаас нөхөр, хүүхдийнх нь тухай тийм ч тод бус байдаг.
40 мянгат: О.Энхтуул 1967 онд төрсөн Улаанбаатарын унаган охин. Жүжигчин С.Өлзийхүүтэй хамт дөчин мянгатад бужигнаж өсчээ. Тэрбээр 1989 онд УБДС-ийн кино драмын ангийг төгссөн. Найз С.Өлзийхүүгээсээ түрүүлж мэргэжлээ сонгосон болохоор найзыгаа жүжигчин болоход нь их нөлөөлсөн гэдэг.
Залуугийн төрх: Тэрбээр сургууль төгсөөд УДЭТ-д орж алтан үеийнхнээс суралцаж, мөнгөн үеийн жүжигчидтэй хамт нэг тайзнаа гарч байлаа. Энэ бол “Тамын дурлал” жүжигт тоглож байсан залуухан О.Энхтуул. Түүний жүжиглэх авъяасаас илүү гадаад төрх нь олны анхаарлыг татдаг байсан үе.
Хүрээ хүүхнүүд: Нэгэн үеийн сор болсон бүсгүйчүүд. Жүжигчин О.Энхтуул, С.Өлзийхүү, Уранчимэг нар.
Симбол: “Бүлээн нурам” кинонд нүцгэлснээс хойш О.Энхтуул хүүхнүүдийн хов живээс салахгүй болсон. Тухайн үедээ л шинэ үзэгдэл байсан тул хүмүүс янз бүрээр ярьж байв. Энэ үеэс О.Энхтуул “секс симбол” гэдэг тодотголтой болсон юм.
Цагаан дарь эх: О.Энхтуул ихэнхидээ хатан, авхай, дурлалт бүсгүйн эерэг дүрд тоглолдог байв. Ш.Шагдарын “Цагаан дарь эх” жүжгийг Буриадад тоглосных нь дараа буриадын үзэгчид түүнийг бурхан мэт хүндлэн гараас нь адис авч байжээ. Тэрбээр “Бурхан болоод суучихсан тэвэр дүүрэн тэгээд намайг тойроод нил цэцэг. Үзэгчид нь намайг яг л бурхан гэж ойлгочихсон гарахдаа дугаарлаж адис аваад. Сүүлдээ би хүртэл өөртөө итгэчихсэн гараараа адис өгч байлаа” хэмээн дурсчээ.
Дүр: Тэрбээр Ш.Шагдар “Цагаан дарь эх”-ийн гол дүрд, О’Нилийн “Тамын дурлал” –д Абин, Т.Уйлъямсын “Хүслийн транбай” жүжгийн Бланш, Д.Равжаа зохиож, А.Шартолгой шинэтгэсэн “Саран хөхөө”-н Сэрсэнмаа, Ц.Балдорж “Шөнө амталсан нулимс” жүжгийн Оюун, Б.Лхагвасүрэнгийн “Атга нөж”-ийн Бөртэ хатан, К.Маньегийн “Нүцгэн дурлал” -д Животтагийн дүрийг бүтээсэн.
Эсрэг дүр: Жүжигчин О.Энхтуул “Би эрчүүдийг хүснэ” жүжигт задгай үгтэй, эрх чөлөөтэй эмэгтэйн дүрд тоглосон. Бас нэг кинонд биеэ үнэлэгч эмэгтэйн дүрд хувирсан. Үзэгчид энэ дүрийг нь сайнаар хүлээж аваагүй ч тэрбээр “Өөрийгөө эвдсэн сонирхолтой дүр” гэж тодорхойлжээ.
Харьд: Өмнө нь нэг удаа гэр бүлийн амьдрал зохиогоод бүтэлгүйтсэн ч тэрбээр гуч гарсан хойноо Клаус гэх герман хүнтэй амьдралаа холбосон нь тухайн үедээ шуугиан тарьж байлаа. Харамласан эрчүүд, баян бизнесмэнтэй суулаа гэж атаархсан хүүхнүүд. Клаус бол Хан брой, Броудвэйн эзэн. Тэрбээр 2008 онд нөхөр, хүүхдийн хамт Германд амьдрахаас одож, уран бүтээлээсээ холдсон.
40 нас: О.Энхтуул одоо гурван хүүхэдтэй. Том охин нь аль хэдийн хорь хүрчээ. Харин О.Энхтуул 40 гарсан ч сайхан бүсгүйчүүдийн тоонд орсон хэвээр. Тэрбээр зуны дэлгэр цагт Монголдоо ирдэг.
“Гэр”: Германд сайн эзэгтэй, сайн ээжийн үүрэг гүйцэтгэж байгаа түүнд “Гэр” олон ангит кинонд тоглох санал ирсэн. О.Энхтуул энэ кинонд хэр тоглосныг үзэгчид өөрсдийнхөөрөө дүгнэх байх.
Орон зай: Ид бүтээх насандаа нөхрөө дагаж харьд одсон гэдгээ тэр хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ хүүхдүүдээ том болохоор эх орондоо ирнэ гэж төлөвлөж, эргээд тайзанд гарна гэж боддог. Түүний орон зай хэзээд бий...

24tsag.mn
Сэтгэгдэл (63)