Г.Занданшатарын ганган фотонууд
Норов тайжийн удам. Хуучнаар Сайн ноён хан аймгийн Цогтой гүний
хошууны Норов тайжийн хүү Д.Гомбожавын гэр бүл. Г.Занданшатарын аав бол
АИХ-ын депутатаар гурав сонгогдож, 30-аад жил сумын дарга хийсэн хуучин
цагийн кадр. Энэ хүн тайж язгууртай, социализмын үеийн дарга,
хөдөлмөрийн баатар, бас шинэ үндсэн хуулийг өлгийдөлцсөн.
Хамгийн эрхэм 2 эмэгтэй. Ээж, эхнэр хоёрынхоо хамт. Г.Занданшатарын ээж Ганданд майдар эргэх үед “Цаг болж уу?” гэж асуугаад бурхны оронд очих мөчөө өөрөө тааруулсан гэдэг.
Зайсангийн айл. Г.Занданшатарынх Зайсан толгойн өвөр дэх “Blue Sky” хотхонд амьдардаг. Хүүхдүүдийнх нь нэрийг лам багш нь өгчээ. Хүүг нь Алтангэрэл, охиныг нь Должинсүрэн гэдэг.
Баянхонгорын бэр. Гэргий Г.Отгонгэрэлийн уугуул нутаг Завханых. Тэрээр Англид сургууль төгссөн, эдийн засагч мэргэжилтэй.
Тэмээ ч хариулна. Монгол улсын Гадаад харилцааны сайдын унаа.
Тэргүүн ч явна. Харин энэ бол наргиангүй жинхэнэ гадаад хэргийн сайд.
Мундагуудтай хамт. Эхнийх нь мөнөөх Билл Гейтс. Дараагийн төвд хувраг, бас америк эмэгтэйг танилцуулах илүүц биз.
Инээдтэй “ирмэлт”. Нэг нүдээ аниад байна уу, эсвэл ирмээд байна уу?
Чухал харваа. Одоо харин нэг нүдээ үнэхээр аниж байгаад онилж байна. МАН-ын ерөнхий нарийн бичгийн харваа мэргэн байг.
Сэтгүүлч бүсгүйчүүдтэй. ТВ, сонины сэтгүүлч бүсгүйчүүдтэй хамт.
С.Батболдын танхимд. Энэ Засгийн газар удахгүй болох сонгуулиар бууна.
Ноосоо тушаачихаад. Баянхонгороос түүнийг Х.Баттулгатай цуг баталгаатай гэж өнгөрсөн хавар, зун амтай болгон цуурч байлаа. Гэвч тэр ялагдсан юм. Харин удалгүй сөрөг хүчин болсон МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар Цогтой гүний хошууны Норов тайжийн удам сонгогдох учиртай байжээ.