Хичээлийн шинэ жил эхлэх дөхөж, хөдөө орон нутгийн оюутнууд дотуур байранд орохоор дугаарлаж байна. Жилийн жилд дотуур байрны хүрэлцээ муу байдаг жишиг энэ удаа ч мөн давтагдаж байгаа. Мөн төлбөр нь ч өмнөх жилийг бодвол нэмэгджээ. МУИС-ын дотуур байр өнгөрсөн жил 250 мянган төгрөгийн үнэтэй байсан бол энэ жил нэмэгдэхээр яригдаж байна. Харин ШУТИС-д нэг оюутан дотуур байранд ороход 300 мянга, "Мянган оюутны байр" 500 мянга, Хүмүүнлэгийн ухааны их сургууль 550 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм. Дотуур байрны бүртгэл энэ сарын 25 буюу маргаашнаас эхэлж байгаа аж.
Харин оюутнууд ирэх сургаар хотын төвийн нэг өрөө байр хөлслөхөд сарын 300 мянган төгрөг болоод байна. Түрээслэгчид төлбөрийг 10 сараар авна гэж байгаа нь оюутнуудад ихээхэн хүндрэл учруулж байгаа юм.

24tsag.mn
Сэтгэгдэл (3)