Хар
ааваас мөрөөдлөө өвлөж, цагаан ээжээр хүмүүжиж, цагаан арьст охинд
дурлаж явсан АНУ-ын 44 дэхь ерөнхийлөгч Барак Обамагийн амьдралыг
www.24tsag.mn дурандлаа. Том нөлөөтэй өндөр хүний түүх урт тул завгүй та
их цаг зарцуулахыг анхаарна уу.
Хар ааваас мөрөөдлөө өвлөж, цагаан ээжээр хүмүүжиж, цагаан арьст охинд
дурлаж явсан АНУ-ын 44 дэхь ерөнхийлөгч Барак Обамагийн амьдралыг
www.24tsag.mn дурандлаа. Том нөлөөтэй өндөр хүний түүх урт тул завгүй та
их цаг зарцуулахыг анхаарна уу.
1. Төрсний гэрчилгээ. АНУ-ын хамгийн анхны Африк гаралтай ерөнхийлөгч Барак Обама 1961 оны наймдугаар сарын нэгэнд Хавай мужийн Хонолулуд төржээ.
2. Түүний эцэг Барак Хусейн Обама Кени улсаас АНУ-д эдийн засгийн чиглэлээр сурахаар ирж цагаан арьст америк бүсгүй Стэнли Энн Данхэмтай гэрлэсэн байна. Барак Обамаг хоёр настай байхад нь эцэг эх нь салжээ.
3. Барак Обама гурван настайдаа.
4. Ээжтэйгээ хамт.
5. Бяцхан Обама бэйсбол тоглож байна. Тэрээр сагсан бөмбөг, бэйсбол, хөл бөмбөгийн хорхойтон билээ.
6. Зургаан настай Обама хүү Хавай арал дээр.
7. 1979 онд Хонолулугийн алдарт “Пунахоу” хувийн сургуулийг төгссөн.
8. Тэвчээр хайрласан зовлон. Барак Обама багадаа их их зовлон үзсэн. Тэднийх ядуу тарчиг амьдралтай байсан тул нохой, могойн махаар хооллож, заримдаа царцаа шарж иддэг байснаа хожим нь дурссан байдаг. "Энэ амьдрал минь надад хатуужил хайрласан" хэмээн ярьжээ.
9. Ноён Барак Хуссейн Обама ээжээс нь салаад Харвардын их сургуульд сурахаар эх газар руу явж, хожим нь Кени руугаа буцсан юм.
10. Хамгийн сайхан мөч. Тавдугаар ангийн сурагч Обама аавтайгаа хамт. Эцэг Обама хүүтэйгээ уулзахаар Хавайд ирж, Хонолулугийн онгоцны буудалд зургаа авахуулжээ. Аавтайгаа уулзах нь хүүгийн хувьд хүсэн хүлээдэг мөч байв.
11. Харин Энн Данхэм хүүгээ зургаан настай байхад Индонез улсаас ирсэн оюутан залуутай дахин гэрлэжээ. Тэд Маяа Соёторо ЭнЖи гэдэг охинтой болсон байна.
12. 1976 онд Барак Обама ээж, хойд аавынхаа хамт Индонез улсад иржээ. 1980 онд Хавай аралруугаа буцсан.
13. Барак Обама өвөөтэйгээ хамт далайн эрэг дээр.
14. Барак Обама охин дүү Маяатайгаа.
15. Барак Обамагийн төрсөн эцгийн талын гэр бүл.
16. Барак Обама эмээтэйгээ.
17. Нэгдүгээр курсын оюутан. Обама төрөлх Хавайдаа дунд сургууль төгсөөд Лос Анжелос хотын “Баруун коллеж”-д элссэн байна. Тэндээсээ Колумбийн их сургуульд орж 1983 онд дүүргэсэн байна.
18. Тамхичин. Колумбийн их сургуулийн оюутан Барак Обамагийн тамхинд ихээр орсон үе. Обама 18 наснаасаа хойш тамхи татжээ.
19. Тэрээр эхнэр Мишельдээ амласан нэг л зүйлээ биелүүлээгүй. 2008 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялбал тамхинаас гарна гэсэн ч одоо хүртэл татсаар.
20. Обама Колумбийн их сургуулийн дараа 1985 онд Чикагоруу нүүж хэсэг хугацаанд зөвлөхөөр ажилласан байна. 1989 онд Харвардын их сургуульд элсэж, 1993 онд хуульч мэргэжлээр төгсжээ.
21. Барак Обама Харвардын номын сангаас салдгүй нөхөр байв. Солгой гартай тэрээр зөгнөсөн юм шиг оюутан байхын л ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн олон санал авах тактикын талаар ангийнхандаа хичээл зааж байв. Өөрийнхөө төлөвлөгөөг хожим нь ашигласан ч байж болох юм.
22. Харвардын их сургуулиа дүүргээд Обама Чикагод ирж 9 жилийн турш иргэний эрхийн асуудал хариуцсан өмгөөлөгчөөр ажилласан байна. Үүний зэрэгцээ Чикаго хотын их сургуулийн хуулийн тэнхимд “Үндсэн хуулийн эрх зүй” хичээл заадаг болжээ.
23. Барак Обама багын л сагсан бөмбөгийн хорхойтон. Оюутан болоод сургуулийнхаа шигшээ багт орж, бүсийн тэмцээнүүдэд ялалт байгуулж байв. Тэрээр одоо ч гэсэн дуртай спортоо орхиогүй.
24. Обама Чикагод ажиллаж байхдаа ирээдүйн эхнэр Мишель Робинсонтой танилцсан юм. Хуулийн шинжлэх ухааны докторын зэргийг хамгаалсаны дараа буюу 1992 онд Барак Обама, Мишель Робинсон нар гэрлэсэн байжээ. Түүний эхнэр ч мөн хуульч мэргэжилтэй.
25. Тэд 1992 оны 10 сарын 18-нд Чикаго хотод гэрлэсэн юм.
26. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама эхнэрээсээ өмнө цагаан арьст эмэгтэйд дурлаж байв. Оюутан байхдаа анхны хайраа өгсөн эмэгтэй Женевьева Кукийн талаар Обама өөрийн зохиосон “Ааваасаа өвлөсөн мөрөөдөл” номондоо бичсэн байдаг. “Обама Чикаго руу явж, ажиллахаар болсон 1983 оны өвлөөс хойш бидний харилцаа тасарсан” хэмээн хатагтай Кук дурссан байдаг.
28. Барак Обама цөхөрсөн үедээ хар тамхи хэрэглэж байсан тухайгаа АНУ-ын ерөнхийлөгч болсныхоо дараа олонд дэлгэж байв.
29. Романтик нөхөр. Хатагтай Мишель Обама нөхрөө маш романтик хэмээн хэвлэлд ярьжээ. Тэд танилцсанаас хойш Обамаа бүх тэмдэглэлт ойн баяраар энхэртээ цэцэг бэлэглэсэн байна.
30. Барак Обама эхнэр болон том охин Малия, бага охин Саша нарын хамт. 2008 он.
31. Тэдний гэр бүл тэр бум төгрөгийн үнэтэй харшид амьдардаг.
32. АНУ-ын Ерөнхийлөгч хайртай нохой Бо-тойгоо Цагаан ордны танхимаар гүйж байна. АНУ-ын Цагаан ордонд ормогц Барак Обама хийгээд өмнөх үеийн ерөнхийлөгчид хайртай нохойтойгоо авахуулсан зураг байдаг.
33. Барак Обама 1996 онд Ардчилсан намаас Иллинойс мужийн Сенатаар сонгогдсон юм. 2000 онд АНУ ын Конгрессийн төлөөлөгчийн танхимд нэр дэвшсэн боловч сунгаанд ялагджээ. 2004 онд тэрээр АНУ-ын Конгрессийн сенатад нэрээ дэвшүүлэн 70 хувийн саналаар ялалт байгуулжээ. Барак Обама 2008 онд ялалт байгуулсан АНУ-ын анхны хар арьстай ерөнхийлөгч болсон.
34. 2005 онд “Тайм” сэтгүүл Барак Обамаг дэлхийн хамгийн нөлөө бүхийн хүмүүсийн жагсаалтанд оруулжээ. Барак Обама 1995 онд “Миний аавын мөрөөдөл”, 2006 онд “Найдварын эр зориг” гэдэг номоо хэвлүүлж байв.
35. Обама заримдаа “Angry Birds” тоглодог бөгөөд бага охин Сашадаа орой бүр “Харри Поттер” зохиолыг уншиж өгдөг аж.
36. 143 IQ-тай Барак Обама энэ жил тэрээр дахин АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдох болов уу.
www.24tsag.mn
Сэтгэгдэл (19)