УИХ-ын чуулганаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн М.Энхболд ерөнхий сайд Н.Алтанхуягийн мэдээллийг сонсоод зарим асуудлыг шүүжмжиллээ. Тэрбээр "Энэ мөрийн хөтөлбөрт 150 мянган ажлын байр бий болгоно гэлээ. Гэтэл та бид хоёрын шадар сайдаар ажиллаж байсан өмнөх Засгийн газар 250 мянган ажлын байр бий болгосон. Хөдөлмөрийн яам шинээр байгуулсан хэрнээ ийм бага тоо яриад сууж байгаа нь утгаггүй хэрэг. Ямар учиртай вэ?" гэв. Үүнд ерөнхий сайд Н.Алтанхуяг хариулахдаа "Энэ дөрвөн жилд бид бодитой ажлын байрны талаар ярина. Я.Санжмятав сайд ямар аймагт, хэн гэдэг хүн, ямар хугацаагаар ажилд орсон бэ гэдгийг нарийн тооцсон бодит тооцоо ярина. Өмнөх жилүүд шиг тийм хоосон тоо ярихгүй" гэлээ.