Алдрын эзэн Лэди Гагаг хүмүүс хэтэрхий этгээд хэмээн боддог. Харин тэрээр этгээд байхыг хар багаасаа мөрөөджээ. Багын урлагт хайртай төрсөн Лэди Гага энэ оргилд хүрэх гэж хэдэн ч удаа унав. Түүний амьдралын фото түүхийг www.24tsag.mn хүргэж байна.
Алдрын эзэн Лэди Гагаг хүмүүс хэтэрхий этгээд хэмээн боддог. Харин тэрээр этгээд байхыг хар багаасаа мөрөөджээ. Түүний хувьд өөрийгөө олж этгээд байх нь гайхалтай хэрэг байжээ. Багын урлагт хайртай төрсөн Лэди Гага энэ оргилд хүрэх гэж хэдэн ч удаа унав. Түүний амьдралын фото түүхийг www.24tsag.mn хүргэж байна.
Бяцхан Лэди Гага-ийн од болох зөгнөл. Лэди Гага хэмээх нэрээр олонд танигдсан алдрын эзэн Жоанне Стефани Германотта 1986 оны гуравдугаар сарын 28-нд Нью-Йоркт хотноо төржээ. Тэрээр багын л дуу, хөгжимд дуртай хүүхэд байв. Тэрээр бага байхдаа Майкл Жексон, Синди Лаупер, Роллинг Стөүнс, Битлз нарын хит дуунуудыг өөрөө дуулж, дуу бичигч дээрээ хадгалдаг байсан байна. Таалагдсан дуугаа зөвхөн сонсох биш өөрийн болгохыг хүсдэг байсан нь түүний од болох зөн гэлтэй.
Лэди Гага-ийн эцэг Жозеф, эх Синтиа. Тэр Натали нэрт ганц эгчтэй. Гэр бүлийнхэндээ маш хайртай. Одоо ч орлогынхоо ихэнхийг гэрийнхэндээ зарцуулдаг байна.
Лэди Гага ахлах сургуульд ортлоо маш энгийн зүйлүүд хийдэг байв. Тэрээр хожим нь гойд онцгой байх нь миний хүүхэд насны мөрөөдөл байсан хэмээн ярьжээ.
Тэрээр энгийн байхдаа үнэхээр үзэсгэлэнтэй охидын тоонд ордог байв.
Хөгжмийн карьераа шөнийн клубээс эхэлжээ. Нэгдүгээр курсын оюутан 19 настай Гага хөгжимд бүх цагаа зориулахын тулд Нью-Йоркын их сургуулийг хаясан байна. Учир нь түүний хөгжмийн карьер Lower East Side клубээс эхлэх боломжтой болсон юм. Дуулж эхлэхээсээ өмнө Лэди Гага тэнд зөөгчөөр ажилладаг байжээ. Азаар зохион байгуулагчид түүний хоолой таалагдсанаар шөнийн клубт дуулах болжээ. Тэндхийн дуучид бүгд л түүнтэй адилхан дуулдаг байв. Бусдаас өөр, ер бусын байхыг хүссэн Лэди Гага ямар нэгэн өдөөн хатгасан гойд уран бүтээл хийхийг хүссэн байна.
Аавын аврал. Шөнийн клубт дуулах үеэсээ Лэди Гага хар тамхинд донтох болсон байна. Эхэндээ өөрийгөө буруу зүйл хйигээгүй, тохируулж хэрэглэж байна хэмээн бодсон ч нэг мэдэхэд түүнд сайн найз байхгүй болсон байв. Тэр зөвхөн толь, коккайн хоёртой л ярилцана. Охиноо буруу замаар орсныг мэдсэн аав түүнтэй цагийг хамт өнгөрөөж, арай гэж хар тамхинаас гаргажээ. Эцгийн нөмөр нөөлөг Лэди Гагад хүрээгүй бол тэр өдийд амьд байх эсэхийг хэн мэдлээ.
Анхны хайр, анхны продюсертоо хаягдаж бүтэлгүйтэв. Тохироо нь бүрдсэн юм шиг түүнийг онцгой зүйл хийхийг хүсч байхад хөгжмийн продюсер Роб Фусари шинэ хамтлагт эмэгтэй дуучин хайж байв. 19 настай Гага түүний хөгжмийн студитэй гэрээ хийснээ азтай хэмээн бодож байсан ч гурван сарын дараа хамтлагаас хасагдсан байна. Лэди Гага-ийн анхны хайр, анхны найз залуу нь байсан Роб Фусари түүнийг хаяж байхдаа хожмын алдартан хэмээн хараагүй юм. Роб Фусари үнэхээр “сохор” нөхөр байж.
Эхлэл. Лэди Гага өөрийг нь тайзны хүн болгосон хамтрагч Лэди Старлингтэй учирсан юм. Тэр хоёр олны анхаарлыг татах болж, 2007 оноос хөгжмийн наадмуудад оролцох болжээ. Гага энэ үед орон нутгуудад хямдхан тоглолт хийнгээ нэр хүндээ өсгөж байлаа. Тэрээр Interscope-ийн продюсер Жимми Иовинтэй гэрээ хийж, Аконтой хамтран ажиллах болсноор хоолойн хүчээ жинхэнэ утгаар олонд таниулжээ.
Алдрын амт. Олон олон шилдгүүдтэй хамтарч мэргэжлийн дуучдын эгнээнд шилжсэнээс хойш Лэди Гага 2008 оны наймдугаар сарын 19-нд “Fame” анхны цомгоо гаргав. 12 дуунаас бүрдсэн онцгой цомог биллбоардэд тэргүүлж, Америкчуудыг соронздож байхад түүний хоёр дахь томоохон уран бүтээл "Poker Face" дэлхийг донсолгож эхэлжээ. Энэ үед цомог нь 12 сая хувь борлогджээ. Алдрын амт үгээр дууссангүй шинэ цомог, хит дуу хоёр нь Граммын наадам, MTV болон БРИТ хөгжмийн наадмаас дөрвөн ч шагнал дагуулжээ.
Бүхлээрээ онцгой. Тэрээр “Би цомогтоо секс, форно, урлаг, нэр хүнд, донтох үзэл, хар тамхи, согтууруулах ундаа гээд өөрийнхөө мэддэг бүхий л зүйлийг дуулсан” хэмээн ярьсан нь олны анхаарлыг улам татаж байлаа. Эндээс л Лэди Гагагийн өсвөр насандаа хүссэн ноён онцгой жинхнээсээ бүрэлджээ. Тэрээр үсээ итгэмээргүй өнгөөр будаж, этгээд гутал, хувцас өмссөн. Түүний дуулсан “Паппараци”, “Bad Romance”, “Telephone”-ий адил биедаа наасан юм бүхэн нь сонин мэдээ болжээ. Учир нь Лэди Гага дуутайгаа, төрхтэйгөө бүхлээрээ онцгой.
Рекорд эзэмшигч, авьяасын уурхай, поп дива Лэди Гага хэзээ ч хуучрашгүй, хэн ч давшгүй мэт тэр үе.
Г.Үжин
www.24tsag.mn
Сэтгэгдэл (14)