Урлагийн чиглэлээр суралцаж байгаа залуусын боловсролыг дэмжих "Урбан номадс" төслийг Монголын урлагийн зөвлөл хэрэгжүүлж эхэллээ. Энэ үйл ажиллагааг олон улсын их, дээд сургуулиуд болон төрийн бус байгууллагууд дэмжин ажиллаж буй аж. Төслийн хүрээнд Монгол, Герман, Швейцарь багш нар оюутнуудад хичээл зааж, бие даан ажиллуулж, үр дүнг нь хянах юм.
Соёл урлагийн их сургууль, "Оюун төгс ертөнц" төрийн бус байгууллага, ХБНГУ-ын Берлин хотын "Урбан Номадс" төрийн бус байгууллага болон Монгол, Герман, Швейцарийн бусад их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн хамтын ажиллагааны эхлэл болох эл төслийг цаашид бусад улс оронд өргөжүүлэх зорилготой байгаа гэнэ.
Энэ сарын 10-нд эхэлж, 27 хүртэл үргэлжлэх сургалтад 40 орчим оюутан, найман багш оролцож буй.

Д.Ундрах 24tsag.mn