Нийслэлчүүдийн дунд “Орос 3” хэмээн нэрлэгдсэн Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн талаар дахин гомдол ирэв. 2010 онд сурагчидаа хоолны хордлогонд оруулж бөөн сенсаац тарьж, хүмүүсээс гомдол, шүүмжлэлийг багагүй сонсож байсан. Тэгвэл тус сургуулийн ээлжит шүүмжлэл хоёр жилийг ардаа орхин, харвасан сум шиг хүрээд ирлээ. Өнгөрсөн мягмар гарагийн орой “муу сурлагатан” гэх хүүхдүүдийг сургуулиасаа хасах буюу хөөх шийдвэр сургуулийн удирдлагууд гэнэт гаргажээ. Үнэндээ бол тэр хүүхдүүд шалгалтандаа тааруу дүн авсан хүүхдүүд. Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар 70-80 сурагчийг хасах шийдвэр гаргасан байгаа юм. Хасагдсан хүүхдүүдийн хувьд энэ жил есдүгээр ангид орж байгаа сурагчид. Ийм олон тооны хүүхдийг хичээлийн шинэ эхэлчихээд байхад хасаж болох уу?. Ямартай энэхүү мэдээллийн дагуу тус сургууль дээр очиход жижүүр эмэгтэй "Огт тийм зүйл байхгүй. Худал мэдээлэл. Андуурсан байна" гээд халгаахгүй байлаа. Сургуулийн гадаа тус сургуулийн бололтой хоёр сурагч зогсож байхад нь очиж энэ талаар тодруулах гэтэл, өнөөх хоёр сурагч маань гэнэт хасагдсанаа мэдсэн сурагчид байлаа.
Хасагдсан сурагчид: Яах учраа ч олохгүй л байна. Дэмий эцэг эхээ л сургууль дээрээ авчиръя даа.
-Бид наймдугаар ангиа төгсөхдөө шалгалтаа тааруу өгсөн юм аа. Тэгээд хэд хоногийн өмнө дахин шалгалт өгсөн. Гэтэл мягмар гарагийн орой гэнэт л сургуулиас утасдаж байна гээд л чи бас тааруу дүн авсан. Чамайг хасах шийдвэр гарсан гэж хэлсэн. Бид хоёр нэг анги. Манай ангиас бид хоёртой нийлээд дөрвөн хүүхэд хасагдсан. Миний сонссоноор 80 хүүхэд хасагдсан гэсэн. Ядаж байхад манай анги даасан багш Орос явсан. Тэгэхээр бид хоёр хэнд хандахаа ч мэдэхгүй явж байна.
Эцэг, эхүүд жагсана
Эцэг, эхүүдийн хувьд хүүхдээ өчнөөн төлбөр мөнгийг нь өгч тус сургуульд найман жил сургачихаад гэнэт нэг өдөр л хүүхэд чинь хасагдсан гэсэн мэдээг сонсоход ямар байх нь ойлгомжтой. Яахав гэмт хэрэг хийсэн, яалт ч үгүй хасахаар хүүхдүүд байвал яая гэхсэн. Гэтэл тааруу дүн авсных нь төлөө хүүхдийг нь сургуулиас хөөчихөөр гомдолтой байх нь дамжиггүй. Тиймээс тэд жагсахаар төлөвлөж байгаа гэнэ. Ингээд эцэг эхчүүдийн санал гомдлыг сонслоо.
Хасагдсан хүүхдийн эцэг, эх: Хасах байсан юм бол хавар хэлэхгүй хэрэгтэй байсан юм
-Анх хүүхдээ бэлтгэл ангид оруулж байхдаа 4 саяыг өгч байсан. Харин хоёрдугаар ангиас нь арай багасаад 1.800 мянгыг өгч байгаа. Жил бүр 1.800 мянга гэдэг бол миний хувьд бага биш, их мөнгө. Өч төчнөөн төлбөр өгч наймдугаар анги хүртэл нь сургачихаад одоо ингээд гаргачихна гэдэг үнэхээр шударга биш байна. Тэгээд ядаж л хасмаар байсан юм бол хавар хэлчихгүй яасан юм. Аль 9 дүгээр сарын 10 гарчихаад байхад ийм шийд гаргадаг. Одоо энэ хүүхдүүдийг чинь ямар сургууль авахын. Тэгээд бас хичээлийг эрхлэгчтэй нь зарим нэг эцэг, эх уулзахад, "одоо ямар ч арга байхгүй. Боловсролын яамнаас шийдчихсэн. Харин хүүхдийн чинь ирээдүйг бодоод өөр сургуульд шилжиж ороход нь хэрэгтэй учир дүнгийг нь хангалттай сайн тавиад өгөе" гэж хэлсэн байгаа юм. Харин захирал Соронзон ерөөсөө сургууль дээрээ ирэхгүй байгаа.
Бэлтгэлийн хүүхдийн ээж :Энэ сургуулийг есдүгээр ангийн хүүхдүүдээс хасаад байдаг гэж сонсож байсан
-Миний бодлоор энэ бол нэгдүгээр ангид орох хүүхдийг их олныг элсүүлж, том ангийн хүүхдүүдийг “муу” гэсэн нэр зүүж хасч орон тоо гаргах гэж байгаа байх. Угаасаа хүмүүс ч мэддэг юм билээ. Есдүгээр ангид орох хүүхдүүдээс хасч эхэлдэг гэж. Сайн л гэж бодож хүүхдээ энэ жил өгчихлөө шүү дээ. Одоо тэгээд манай хүүхэд бас есдүгээр ангид орох жилээ хасагдах юм байгаа биз.
Хасагдсан охины аав: Захирал Соронзон бол наад малнуудаа аваад зайл л гэнэ
-Өдий найман жил сурахдаа эд нар чинь Монгол хэлээрээ ч олигой бичихгүй. Наймдугаар ангийн хүүхэд байж бараг тавдугаар ангийн боловсролтой. Ийм хүүхдүүдийг одоо хаана сургуульд авах юм. Адаглаад сургалтыг нь гүйцэхгүй. Эд нар чинь Монголоороо ч сайн бичиж чаддаггүй хүүхдүүд байдаг шүү дээ. Одоо тэгээд ч сургуулиуд Орос хэл бүр заахаа больсон. Хүүхдийн хувь заяагаар л тоглож байна гэсэн үг л дээ. Анх энэ сургууль бэлтгэл ангид хүүхдүүдийг их цөөхөн авдаг байсан. Одоо бол нэг анги л гэхэд 35 хүүхэдтэй. Тэгэхээр мөнгө л бодож орон тоо гаргах гэсэн л санаа нь энэ байхгүй. Тэгээд тэр захирал чинь их ааштай. Бид нарыг одоо уулзвал наад хар малнуудаа аваад зайл гэж мэдэхээр л хүн дээ.
Энэ бүх асуудлаас гадна Орос гуравдугаар сургууль нь төгсөгчдөдөө ОХУ-ын гэрчилгээ олгодог. Гэтэл энэ жилээс ОХУ-ын гэрчилгээ олгохгүй байх гэсэн яриа ч гараад байгаа юм. Тэгвэл энэ сургууль бүрэн утгаараа "Орос" гэсэн тодотголоо алдаж таарах нь. Гэнэт хасагдсан хүүхдүүдийн эцэг эх энэ асуудлыг Боловсролын яамнаас яаралтай шийдэж өгөхийг хүсч байна.

Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (66)