“Улаанбаатар”
чуулгын гоцлол дуучин МУГЖ Т.Баяраа ахмад буурлуудынхаа баярт зориулан
ардын урлагийн гайхимшигт “Цуурай” нэртэй өөрийн бие даасан тоглолтоо
энэ сарын 27-ны өдөр 00:19-н цагаас ганцхан удаа хийхээр болжээ. Тус
тоглолтоор үзэгчиддээ МУГЖ Т.Баяраа ардын урлагийн гайхимшгт дуу
бүжигийг дэндүү сайхнаар мэдрүүлэхээр бэлтгэл ажилдаа орсон аж.
“Улаанбаатар” чуулгын гоцлол дуучин МУГЖ Т.Баяраа ахмад буурлуудынхаа баярт зориулан ардын урлагийн гайхимшигт “Цуурай” нэртэй өөрийн бие даасан тоглолтоо энэ сарын 27-ны өдөр 00:19-н цагаас ганцхан удаа хийхээр болжээ. Тус тоглолтоор үзэгчиддээ МУГЖ Т.Баяраа ардын урлагийн гайхимшгт дуу бүжигийг дэндүү сайхнаар мэдрүүлэхээр бэлтгэл ажилдаа орсон аж.
Тоглолтын ерөнхий найруулагчаар МУУГЗ Л.Эрдэнэбулган, туслах найруулагчаар Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын туслах найруулагч П.Урнаа нар ажиллаж байгаа ажээ. Тоглолтонд Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын “Хангарьд” үндэсний найрал хөгжимчид, дуучид, бүжигчид, бүрэн бүрэлдхүүнээрээ оролцох ажээ. Түүнчлэн МУАЖ Д.Самбуу, МУГЖ Д.Даваахүү нар ая дуугаа өргөх бөгөөд үндэсний хөгжмийн “Алтан ураг”, “Хамаг монгол”, “Гэерэг” зэрэг хамтлагууд МУГЖ Т.Баяраатай хамтран тоглох гэнэ. Удирдаачаар Д.Нямдаш, Р.Ганбат нар ажиллах гэнэ.
Тоглолт Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын их тайзнаа 27-нд 00:19-н цагаас ганцхан удаа тоглоно.

Ц.Болор