Зарлагдсан ханш USD 1959.23
Улаанбаатар
Өнөөдөр / 2015.05.04
6
Өдөртөө
-5
Шөнөдөө

“Цэцэгс” үзэсгэлэнд гоёмсог цэцэг ноёлжээ

2012 оны 9 сарын 13
цэцэг   Байгалийн түүхийн музей, МУИС-ийн ББС-ийн Ургамал судлалын тэнхимтэй хамтран тасалгааны ургамлын “Цэцэгс” үзэсгэлэнг энэ сарын 10-15-ыг дуустал  зохион байгуулжээ. Байгалийн түүхийн музейд нээгдсэн тус үзэсгэлэнд 120 гаруй төрлийн, 400 гаруй зүйл,  вариацын 3000 шахам ургамлыг дэлгэн үзүүлсэн байна.  Түүний дотор пахистахис,  жасмин, деплодения, гемантус, пахиподиум,  брунфельсия  болон хайтангийн  шинэ сортууд зэрэг ховор ургамал байна.

  Гэвч миний сонирхон сураглаж ирсэн “Өчигдөр, өнөөдөр, маргааш” гэдэг цэцэг зарагдчихсан байв. Тэрхүү цэцэг нь  өчигдөр ягаан байсан бол өнөөдөр цагаан, маргааш цэнхэр цэцэгтэй болдог гайхамшигтай, үзэсгэлэнтэй юм.  Энэ мэтчилэнгийн сонирхолтой цэцэгнүүд нь зарагдсан байгаа нь цэцэг сонирхогчид түүнд үнэ хайрладаггүй, шинэ гоёомсогийг нь анддаггүй болсных. Энд дэлгэн үзүүлж байгаа цэцгүүдийг МУИС-ийн Ургамал судлалын тэнхимийн багш, оюутнууд тарьжээ.

  Байгалийн түүхийн музейн эрдэм шинжилгээний ажилтан Б.Бадамцэцэг:- Манай музей  2003 оноос  хойш жил бүр, янз бүрийн байгууллагатай хамтран цэцгийн үзэсгэлэн гаргаж ирлээ. Үзэсгэлэн цэцгийн аж ахуй эрхэлдэг, цэцэг сонирхон цуглуулдаг хүмүүсийн ажлыг дэмжих, арчлах ургуулах үржүүлэх талаар  мэргэжлийн зөвлөгөө өгөх,  ургамлын нэрийг зөв нэрлэж заншуулах  зорилготой.  Үзэсгэлэнг есөн жил дараалан зохион байгуулж байгаа хүний хувьд цэцэгчид ямар цэцэг сонирхож, тасалгааны ургамлын төрөл зүйл хэрхэн баяжиж, ямар цэцэгс шинээр орж ирж байгааг  бүртгэж, тасалгааны ургамлын санг баяжуулж, дүгнэж,  судалж байдаг.

  Эхний жилүүдэд  цэцэг  тарьдаг сонирхогч цөөхөн байсан бол  одоо маш олон болжээ.  Эхний үед шимтгэлэй, халгай, мөнхрөө, хайтан  зэрэг цэцэг үзэсгэлэнд тавигддаг байсан. Харин сүүлийн үед гоё ганган,  үзэмжтэй цэцэгс, Монгол оронд тэр бүр байгаагүй цэцэг орж  ирсэн нь харагдаж байна. Цэцэгчид ч  ургамлын талаар мэдлэг сайтай болж,  шинжлэх ухааных  нь нэрээр мэддэг болсон. Ургуулж, үржүүлэхэд  түвэгтэй, нарийн арчилгаа сүүт өвс, жасмин,  цэцгийн хаан гэгддэг цахирмаа  зэргийг  манай цэцэгчид тарьж ургуулж чадаж  байгаа нь  тэдний ур  чадвар нэмэгдэж байгаатай холбоотой. Цэцэгчид аль тааралдсанаа биш бэлэгшээлийг нь  бодож, энергийн талаас нь харж цэцгийг төрөлжүүлэн цуглуулдаг болжээ гэсэн юм. Үзэсгэлэнд Солонгосчуудын мөнгө арвижуулан дуудагч хэмээн бэлэгшээдэг цэцэг 250 мянгаар үнэлэгдсэн байхад гоёмсог цэцэгтэй, ховор цэцгүүд 18-25 мянгаар үнэлэгдэн зарагдаж байна.

Ж.Сэлэнгэ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан