Япончууд Хятадын маргаантай арлуудыг худалдаж авна гэснээс болж Хятадад олон нийтийг хамарсан үймээн дэгдээд байна. Хятадын тэнгист байдаг Сенкакү гэх япон талаас нэрлэсэн маргаантай арлуудыг худалдан авах болсон талаар Японы Засгийн газрын төлөөлөгч мэдэгдсэн. Үүнийг эсэргүүцэж Хятадын 11 хотод жагсаал болжээ. "Тэд бидний арлыг буцаж өг, Японы чөтгөрүүд зайлцгаа!" хэмээн хашгиран япончуудыг занаж байгаа аж. Тиймээс энэ өдрүүдэд Хятад дахь Японы ЭСЯ иргэдийнхээ аюулгүй байдалд онцгой анхаарах шаардлагатай болоод байна.
Токио мужийн захирагч Синтаро Ишихара уг арлыг 25 сая 360 мянган ам.доллараар худалдан авахаар тохиролцоод байсныг тус арлын эзэмшигч дахин нягталж үзэхээр болсон юм. Одоогоор эцсийн шийдвэр гараагүй байгаа ч арлыг худалдаж авч чадвал Ерөнхий сайд Ёшихико Нодагийн хувьд ирэх жил болох ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх том боломж олж авах юм. Харин хятадууд арлаа авч үлдэхийн тулд юу ч хийхээс буцахгүй гэж эсэргүүцэгчид мэдэгдэж байна.

Сэтгэгдэл (2111)