АНУ-ын хамгийн залуу хөрөнгөтний нэг, 24 настай залуухан хэрнээ "хөгшин"
од Рианнагийн амьдралын түүхийг фото зургаар нь уншина уу.
АНУ-ын хамгийн залуу хөрөнгөтний нэг, 24 настай залуухан хэрнээ "хөгшин" од Рианнагийн амьдралын түүхийг фото зургаар нь уншина уу.
Тавтай морил Рианна- Нягтлан бодогч Моника, агуулахын дарга Роналд нар 1988 оны 2 сарын 20-нд Робин Рианна Фентоныг төрүүлжээ. Рианна бага насаа Барбадосын Карибын аралд өнгөрсөн байна.
Түүнийг 14 нас хүртэл нь эцгийнх нь хар тамхинд донтох явдал зовоож байв. Эцэг эх нь түүнийг 14 настай байхад салжээ.
Гэр бүлийн зураг. Зүүн гар талаас эгч Саманта, Рианна, аав Роналд, Рианнагийн дүү нар.
Рианна дүү Нажадын хамт.
Аав Роналд, дүү Ражад, ээж Моника нарын хамт.
Рианна ахлах сургуульд байхдаа
Барбадосын нээлт- 15 настай Рианнагийн ангийнхан хөгжмийн продюсер Эван Рожерст дуу шалгуулах болжээ. 2003 оны 12 сарын тэр өдөр Эван Рожерс Рианнаг нээснээр түүний амьдралд ихээхэн өөрчлөлт оржээ. Тэр Рианнад дуу заахаар АНУ-ын Коннектикат дахь гэрлүүгээ авч явсан байна. Рианна “Би Барбадосыг орхихдоо эргэж хараагүй. Хэдий АНУ-руу явж байсан ч надад хэрэгтэй, миний хийх ёстой зүйл хэмээн бодсон” гэж хожим нь дурссан байдаг.
Jay-Z-д танигдсан од- Эван Рожерсийн сургаалиар олон нийтийн дунд дуулсан нь 2004 онд Рианнаг алдарт Jay-Z-ийн шалгалтад оруулжээ. Тэрээр Эван Рожерс болон Рианна нарийг студидээ урихад Рианна Уитни Хьвстены дууг дуулж үзүүлсэн байна. Ингэж Рианна түүний Def Jam студитэй гэрээ хийсэн юм. Хожим Jay-Z би хоёрхон минутын дотор л түүнийг од гэдгийг мэдсэн хэмээн ярьжээ.
Анхны цомог- Рианнагийн анхны дуу "Pon de Replay" байсан бол анхны цомог "Music of the Sun" нь 2005 оны 8 сарын 30-нд гарч Биллбөүрдэд хоёрт жагссан байна. Найман сарын дараа 2006 оны 4 сарын 25-нд “A Girl like me” цомгоо гаргасан нь түүнд Биллбөүрдийн 4 болон оны шилдэг эмэгтэй уран бүтээлч гэсэн олон шагналыг авчирсан байна.
Шүхэр- 2007 оны гуравдугаар сард Рианна “Umbrella” дуугаа гаргаснаар халуухан дүр төрхөө сурталчлах болсон юм. Энэ оны 3 сарын 29-нд түүний “Good Girl Gone Bad” цомог худалдаан гарсан юм.
Максим сэтгүүлийн халуухан 100 эмэгтэйн 8, Бидний хайртай 100 одын 59-т жагссан, сэтгүүлүүдийн нүүр болсон Рианна “Будаггүй явахын хамгийн сайхан нь бэлэн болоход багахан хугацаа шаарддаг” хэмээн ярьсан нь түүнийг төрөлхийн үзэсгэлэнтэй хэмээх ярианд оруулсан юм.
“Umbrella” дуугаараа 2007 оны MTV наадмын шагнал авчээ. 2008 оны 2 сарын 10-нд Рианна анхны Граммын шагналаа гардав.
Рианна ба Крис Браун- Нэг хэсэг жүжигчин Жош Харнеттай нэр холбогдсоны эцэст Рианна 18 настай дуучин Крис Браунтай найзын хувьд нөхөрлөх болжээ.
2008 оны гуравдугаар сард Рианна Космо сэтгүүлийн нүүр хуудаснаа тодров.
2008 оны зургаадугаар сард Крис Браун, Рианна нарын дотно харилцаа олонд ил болсон байв.
Хар дарсан зүүд- 2008 оны 2 сарын наймны өдөр хайрт Крис Браун Рианнаг хүн харахын эцэсгүй царайтай болтол зодож 180 өдөр хөдөлмөр нийтийн төлөө хөдөлмөр эрхэлж, таван жил хараа хяналт дор байхаар шийтгүүлсэн юм.
Гэтэл 11 сард нь Рианна Крис Браун түүний анхны хайр байсныг зарласан.
2010 оны нэгдүгээр сарын 31-нд Хоёрдахь Граммын шагнал хүртэв. Мөн Матт Кемп гэх залуутай холбогдоод амжжээ.
2012 оны тавдугаар сард Рианна кино урдагт хүч солрих болсон юм. “Battleship” кино нь түүний бас нэгэн авьяасыг харуулжээ.
Өнгөрөгч наймдугаар сард Рианна Опрагийн шоунд оролцохдоо бүх хайрынхаа түүхийг ярьсан юм. Тэрээр “Би Крист үнэхээр хайртай. Хэрвээ тэр ганцаардаж бас аз жаргалгүй байвал би тайван байж чаддаггүй” хэмээн сэтгэлийн нууцаа илчилсэн юм.
2012 оны есдүгээр сарын зургаанд Рианнагийн хүсэл биелжээ. Тэд MTV хөжгмийн наадмын шагнал гардуулах үеэр хэсэгхэн хугацаанд олны нүдэнд дээр үнсэлцсэн нь хожим мэдэгдсэн юм. Алдартнуудыг ийм үйлдэл гаргана гэдгийг мэдээгүй тул бүх камер тэдний халуухан хормыг мөнхөлж чадсангүй. Ганцхан энэ л зургийг дарсан байдаг.
Залуу, халуухан одын амжилт, хайр дурлал үргэлжилсээр.
Сэтгэгдэл (7)