Бельгийн нийслэл Брюссель хотод болж байгаа Батлан хамгаалахын сайдуудын уулзалтад манай улсыг төлөөлөн Л.Болд сайд оролцож байна. Хоёр өдөр үргэлжлэх уг уулзалт сүүлийн гурван жил тогтмол болж байгаа аж. НАТО болон Афганистанд цэргээ илгээсэн улсуудын Батлан хамгаалахын сайд нарын энэ уулзалтаар “Ухаалаг батлан хамгаалалт” гэдэг асуудлыг хэлэлцэж байгаа юм. Мөн НАТО-ын ажиллагаа, эрүүл мэндийн хангамж, агаарын хүчин зэрэг асуудлыг чухалчилж байна.
   Афганистанд цэргээ нийлүүлэгч улсуудын 45 дахь орон нь Монгол юм. Сайд Л.Болд хоёр хоногийн дараа эх орондоо ирэх бөгөөд хуралдааны талаар албан ёсны мэдээлэл гараагүй байгаа аж.