Монголын рок попын урлагт 40 жил зүтгэсэн "Чингис хаан" хамтлагийн ахлагч "Буржгар Жагаа"-ийн фото түүхийг хүргэж байна.
Хар шил, буржгар үс, савхи, гинж түүний мөнхийн имиж. Тэр үсэндээ ганц ч удаа хими хийлгэж үзээгүй.
"Соёл эрдэнэ" хамтлагийн анхны бүрэлдхүүн. Урд эгнээнд МУГЖ Д.Жаргалсайхан, Ч.Насантогтох, талийгаач Баяраа харин арын эгнээнд талийгаач Д.Галсанбат, Нандинцэцэг гэх хүмүүс харагдаж байна.
Монголын эстрадын хамтлагаас "Соёл Эрдэнэ" тоглолтын постероо анх удаа Орост хэвлүүлж байв. "Соёл Эрдэнэ" хамтлагийн дуучин Б.Баяраа агсан Д.Жаргалсайханы үг, ая "18 нас" дууг анх дуулсан нь тухайн үеийн хит дуу болж байлаа.
Дуучин Н.Ганхуяг, Хөгжмийн зохиолч, UBS телевизийн захирал Л.Балхжав, МУГЖ Б.Сарантуяа, хөгжмийн зохиолч сахал Пүүжээ, дуучин Баяраа, " Смоуки" Ганбаа, "Чингис хаан" хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан харагдана. Хувцаслалт, үс засалт... 90-ээд оны үед моодонд орж байсан загвар.
Д.Жаргалсайхан “Соёл-Эрдэнэ” хамтлагт уран бvтээлээ туурвих болсноор “Төрсөн өдрийн дуу”, “Сэтгэлийн толь” зэрэг дуугаараа олны танил болсон юм. Шvлэг, ая зохиож, өөрөө дуулж эхэлсэн нь тэр vеийн эстрад урлагт шинээр бий болгосон түүний онцлог байлаа.
"Чингис хаан" хамтлаг 1989 онд байгуулагдсан. Хамтлаг соло гитарчин Шинэ-Од (Шинээ), басс гитарчин Ганбаатар (Ганбаа), даралтат хөгжимчин Байдраг (Байби), бөмбөрчин Батсайхан (Сайхнаа) гэсэн бүрэлдэхүүнтэйгээр тоглож байна.
Зузаан ултай гутал. Тэр хамтлагынхнаасаа харьцангуй намхан учраас үргэлж зузаан ултай гутлаар гоёдог.
Түүний анхны эхнэр Туул. Энэ эмэгтэй Эрдэнэтийн гаралтай. Д.Жаргалсайхан Туул хоёр ханилан үрийн зулай үнэрлэсэн нь "Сүнс" хамтлагийн дуучин Замилан байлаа. Замилан БНСУ-д ажиллаж, амьдарч байгаад өнгөрсөн жил нутагтаа ирсэн.
Д.Жаргалсайханы залуу эхнэр. Тэр дөрвөн хүү ганц охинтой. Энүжин охин нь зурган дээр харагдаж байна.
"Чингис хаан" хамтлаг 23 жилийн хугацаанд 14 цомог гаргаж “Монголын рокын Амьд домог″ дээд шагналыг хүртэж чаджээ. Бөмбөрчин залуу чухам яагаад Д.Жаргалсайханы гуяар тэвэрсэн юм бол доо.
Тэр нийгмийн ажилд маш идэвхтэй оролцдог. Хамгийн сүүлд "Proline" студийн залуустай хамтран хотын утаа, агаарын бохирдолтой тэмцэхийг иргэдэд уриалсан.
Алтан гинж: Ардын армийн 016-р ангид хугацаат цэргийн алба хааж байхдаа тэр, “Оч” хамтлагт уран бvтээлээ тасралтгvй хийж байсан. Тэр үед л “Сэтгэлийн үг”, “Хуримын дуу”, “Сайхан аа” зэрэг сэтгэлд хоногшсон дуу нь нийтийн хvртээл болжээ.
"Чингис хаан" хамтлаг Монголд гэхээсээ илүү гадаадад урилгаар тоглодог. Европын ихэнхи орнуудад очиж тогложээ.
Тэрбээр спортод тун ч дуртай нэгэн бөгөөд хөлбөмбөгийн нэгдүгээр зэрэгтэй.
Д.Жаргалсайхан найз нөхөдтэйгээ нийлсэн хэд хэдэн бизнестэй. Чухам ямар бизнес эрхэлдэг нь маш нууцлагдмал байдаг юм.
Рок, попынхноос МУГЖ цолыг хүртсэн дөрвөн хүний нэг. Гармони хөгжим тоглож, нийслэлийн хүүхдүүдийн урлагийн үзлэгт оролцож явсан хүү өдгөө Монголын рок поп урлагийн амьд домог болжээ.
Т.Хулан 24tsag.mn
Сэтгэгдэл (27)