Тэндоү төвийнхөн энэ сарын 29-нд Төв аймгийн Батсүмбэр дэх асрамжийн газрыг зорих гэж байна. Тэд ахмадын баярыг тохиолдуулан тус асрамжийн газарт очиж, сэтгэлийн өчүүхэн дэм өгнө гэлээ. Тэд “Өвөг дээдэс өвөө эмээгээ хүндэтгэдэг ардын сайхан уламжлалтай Монгол түмэн бидний халуун сэтгэл үргэлж дээшээ байдаг билээ. Өвөө эмээгээс минь ялгаа юу байхав. Сайхан буурлууд дээрээ очиж нэг өдөр ч гэсэн үр хүүхэд нь болж зүрх сэтгэлийг нь дулаацуулцгаая.Энэ олдох ганцхан насандаа бие биенээ хайрлаж урмаар тэтгэн амьдарцгаая. Тэнхлүүн явахад тэмээгээр тусласнаас Тэвдэж явахад тэвнээр тусла гэж сайхан үгийг энд дурьдах нь зүйтэй байх” гэсэн уриан дор үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Тус төвийнхөнтэй нэгдэн Батсүмбэрийг зорих иргэдийг нэгдэж болохыг уриаллаа.
Б.Золбоо