Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг нэг дор шийдэх bidchadna.mn цахим хуудас нээгдлээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан энэхүү хуудсанд хууль зүйн зөвлөгөө, сургалт семинар болон сүүлийн үеийн мэдээ байхаас гадна зөвхөн эдгээр хүмүүст зориулсан ажлын байрны санал бий. Бас ажилд орохыг хүссэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд тус сайтад өөрийн танилцуулгыг байршуулж болох юм.
Харин “Social map” хэсэгт нь Улаанбаатарт байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орц, гарцтай газруудыг фото зурагтай нь хамт байршуулжээ. АНУ-д төгсөгчдийн Монголын холбоо, “Түгээмэл хөгжил” бие дааж амьдрах төвийн хамтарсан төслөөс санаачилсан энэхүү цахим хуудас эрх тэгш амьдралын төлөө сайн үйлс түгээдэг бөгөөд 2007 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн байна. Тэд энэ сайтаар дамжуулан сэтгэн бодох онцгой чадвартай хүмүүсийн урласан бэлэг дурсгалын зүйлсийг нэмэгдэлгүй үнээр худалдаалах аж.

Д.Ундрах 24tsag.mn