Өчигдөр АНУ-ын Нью-Йоркын Бронкс хотын Макомбс замын ойролцоох хогийн
савнаас эмэгтэй хүний цогцос олдсон байна. Толгойн тус газраа буудуулж
амиа алдсан эмэгтэйг тус хотын оршин суугч 34 настай Тайхеша Саваже
гэдгийг цагдаа нар тогтоосон байна.
Өчигдөр АНУ-ын Нью-Йоркын Бронкс хотын Макомбс замын ойролцоох хогийн савнаас эмэгтэй хүний цогцос олдсон байна. Толгойн тус газраа буудуулж амиа алдсан эмэгтэйг тус хотын оршин суугч 34 настай Тайхеша Саваже гэдгийг цагдаа нар тогтоосон байна.
Тайхеша Саважег 16 настай хүү нь хөнөөсөн гэдэг нь батлагдаад байна. Эхийгээ хөнөөсөн хүү түүнийг хогийн саванд хийж замын ойролцоо тавьж байгаа нь гудамжны камерт бичигдсэн байжээ.
Өчигдөр өглөө 09:10 цагийн орчимд хог цэвэрлэгч цогцостой хогийн савийг нээснээр энэ хэрэг илэрчээ. Цэвэрлэгч ухаан алдах шахаж, хүмүүс шуугилдан цагдаа дууджээ. Цагдаа нарыг ирэхээс өмнө хөршүүд нь хохирогчийн цогсцыг таниж хүүхдүүдийг нь дуудсан байна.
“Гэтэл алуурчин Дарвин Жексон Бурхан минь энэ чинь ээж байна гэж хэлээд түүний цогцосруу нулимсан” хэмээн хөрш Сониа Каррион ярьжээ. Хүүгийн бусармаг үйлдлийг нүдээр харсан гэх олон гэрчүүд байгаа аж. Тэд “Хүн бүр түүнийг ээхийнхээ цогцосруу нулимж байхыг харсан. Охин дүү нь маш их цочирдож байхад Дарвин тайван бас ууртай байсан” хэмээн мэдээлсэн байна.
Байцаалтын явцад 16 настай Дарвин Жексон эхийгээ алж, хогийн саванд хийн гаргаж хаясанаа хүлээн зөвшөөрсөн байна. Тэрээр ээжтэйгээ маргалдаж, дургүй нь хүрсэн учраас түүнийг буудаж алсан гэжээ. Ээж нь хүүгээ “MySpace” хуудаснаа олон төрлийн бууны зураг тавих болсонд дургүйцлээ илэрхийлсэн аж. Учир нь тэр хүүгийнхээ ирээдүйд ихэд санаа зовсон аж.
Эх нь энэ асуудлаас болж 2011 оны долдугаар сард хүүтэйгээ маргалдаж цагдаа дуудаж байсан байна. Цагдаа нар хэргийг шалгаж байна. Хөршүүд нь талийгч эмэгтэйг сайхан сэтгэлтэй, хүүхдүүддээ халамжтай, ажилсаг нэгэн байсан хэмээн мэдүүлжээ.

Д.Идэр
Сэтгэгдэл (25)